• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээний боомтоор экспортолсон машины тоо 200 хувиар өсөн нэмэгдлээ

CRI       (GMT+08:00) 2011-11-21 11:17:22

           Өвөр Монголын сонин мэдээний сүлжээнд мэдэгдснээр, Эрээн хотын боомтын 2011 оны эхний гурван улиралд экспортолсон машины тоо 4013, үнийн дүн нь 136 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны үеийнхээс 191,01 ба 216,28 хувиар тус тус өсөн нэмэгджээ.

           Эх сурвалжид мөн тэмдэглэхдээ, машин тэрэгний экспортын хэмжээ ихээр өсөн нэмэгдсэн нь дөрвөн шалтгаантай. Тухайлбал, Монголын уурхайн эх баялгийг нээн хөгжүүлэх үйлс түргэн хөгжиж олон төрлийн барилга байгууламжид хэрэглэх машин тэргэний хэрэгцээ шаардлага их хэмжээгээр нэмэгдсэн, хоёрт, Хятадаас механик цахилгаан хөдөлгөгүүрт бүтээгдэхүүнд татвар авах бодлого хэрэгжүүлж машин экспортлохыг нэмэгдүүлсэн, гуравт Монгол улс сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн хөгжилд ихээхэн анхаарч байгаагаас газар тариалангийн хэрэглэх тэргэний тоо нэмэгдсэн, дөрөвт Хятадын машины үйлдвэрлэл стратегийн хөгжлийн зам шугамд зохицуулалт оруулж, гадаад дахь зах зээлээ нааштай өргөтгөсөн бөгөөд Хятадын машин тэргэний үнэ харьцангуй хямд байж Монголын хэрэглэгчдийн үнэлгээ тасралтгүй нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалсан байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе