|
|
||
Ёнпён арлын хэрэг үүссэний нэг жилийн ойг тохиолдуулан, Өмнөд Солонгосын армийн нэгдсэн штабын газар 22-ны өдөр зарлахдаа, өнгөрсөн жилийн Ёнпён арлын хэрэг гарсан тухайн цагт тус арлын ойролцоо " Хойд Солонгос баруун арлыг гэнэт эзлэв" хэмээх зохиомол цэргийн сорилт сургууль хийнэ гэжээ.
Өмнөд Солонгосын тэнгисийн армийн байлдааны ерөнхий штабын газар мөн өдөр нийтлэхдээ, Өмнөд Солонгосын тэнгисийн арми 23-ны өдөр Өмнөд Солонгосын зүүн, баруун, өмнөд хэсэгт олон төрлийн тэнгисийн цэргийн сургууль хийнэ. Тэнгисийн арми нэхэгч хөлөг онгоц, сэргийлэх онгоц, хөнгөн завь зэрэг 20 гаруй усан онгоц болон цэргийн онгоц зэрэг хуурай, агаар, усан замын цэрэг ч цэргийн сургуульд оролцох юм гэжээ.
Өмнөд Солонгосын цэргийн тал илэрхийлэхдээ, цэргийн сургуулийн гол зорилго нь хуурай, агаар, усан замын цэрэг болон десантын ангийн нэгдсэн сургууль хийх чадварыг мэдэхэд оршино гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |