• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд Солонгосын Ёнпён аралд болсон хэрэг явдлын нэг жилийн ойг тохиолдуулан "хамгаалалт"-ын сургуулилт хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-11-24 14:10:30

      Хятадын ОУР-гийн мэдээ: Ёнпён арал руу их буугаар буудсан хэрэг явдал гарсны нэг жилийн ойг тохиолдуулан, Өмнөд Солонгос 23-ны өдөр Ёнпён арал зэрэг баруун хэсгийн арлуудад хуурай, тэнгис, агаарын нэгдсэн цэргийн томоохон цар хүрээний сургуулилтыг хийлээ. Энэ удаагийн сургуулилт нь "Хойд Солонгосын өдөөн хатгалга гарахаас сэргийлэх" зорилготой юм гэж Өмнөд Солонгосын тал үзэж байна. Үүнд, Хойд Солонгосын тал, Өмнөд Солонгосын цэргийн талын үйл ажиллагааг нийт үндэстний энхийн хүсэл эрмэлзлээс няцсан хэмээн зэмлэн буруушаав. Ёнпён арал руу буудсан хэрэг гарснаас хойш нэг жилийн турш хоёр орон хоорондын хурцадмал харилцаанд онц ахиц дэвшил гараагүй байна.

     Юньхап мэдээллийн агентлагийн 23-ны өдрийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын армийн нэгдсэн штабын газар мөн өдөр жилийн өмнө Өмнөд Солонгос болон Хойд Солонгос хооронд буудалцсан хэрэг гарсан Ёнпён арал болон Паекюн-до арлын ойролцоох газарт " Хойд Солонгос баруун арлыг гэнэт эзлэв" хэмээх зохиомол цэргийн сургуулилтыг хийжээ. Өмнөд Солонгсоын цэргийн талынхан, энэ удаагийн цэргийн сургуулилт нь хуурай, тэнгис, агаар гурван замын цэрэг болон тэнгисийн десантын ангийн нэгдсэн байлдаан хийх чадавхийг сорьж үзэх зорилготой юм гэж илэрхийлжээ. 

     Өмнөд Солонгосын талын үйл ажиллагаатай холбогдуулан, Хойд Солонгос мөн өдөр хатуу байр сууриа илэрхийлэв. Хойд Солонгосын Родон шимун сонин 23-ны өдөр өгүүлэл нийтэлж, Өмнөд Солонгосын хуучныг баримтлагч нам бүлгийн хуйвалдааны улмаас, ноднин жил "Цоенан" усан онгоцны хэрэг болон Ёнпён арлын хэрэг гарсан гэж тэмдэглээд Өмнөд Солонгосын эрх баригч хүчин одоохондоо нэг талаас яриа хэлцэл хийхийг оролдож, нөгөө талаар "Цоенан" усан онгоцны хэрэг болон Ёнпён арлын хэргийн талаар уучлал гуйхыг Хойд Солонгосын талаас шаардсан юм. Өмнөд Солонгосын тал Хойд Солонгост авч байгаа эсэргүүцлийн бодлого огтхон ч хувираагүйг энэ нь харуулж байна. Өмнөд Солонгосын эрх баригчдын авч байгаа эсэргүүцлийн бодлого өөрчлөгдөхгүй бол хоёр орны харилцаа сайжрах аргагүй юм гэжээ. Ёнпён арлын хэрэг бол "Өмнөд Солонгосын дайнчид"-ын зохион төлөвлөсөн Хойд Солонгсоыг түрэмгийлэн халдсан хэрэг болно, Өмнөд Солонгосын засгийн газар бүх хариуцлагыг хүлээх хэрэгтэй гэж "Родон шимун сонин"-ны өөр нэг өгүүлэлд тэмдэглэжээ.

     Олон нийтийн үзэж байгаагаар, 2011 он гараад холбогдох талуудын идэвхтэй зохицуулгаар, Өмнөд Солонгос, Хойд Солонгос хоорондын байдалд шинэ ахиц гарав. Эн тэргүүнд Хойд Солонгосын гадаад хэргийн орлогч сайд, зургаан талт хэлэлцээний Хойд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Ле Юонхо болон тухай үеийн зургаан талт хэлэлцээний Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Ви Сун хван цөмийн зэвсэггүй болох талаар хоёр удаа хурал хийсэн байна. 7-р сарын 23-нд Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа, Худалдааны Яамны сайд Кин Сун Хван болон Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Пак Юи Цун нээлттэй бус хэлэлцээ хийв. Үүнээс гадна Өмнөд Солонгосын буддийн шашны зүтгэлтнүүд, долоон том шашны хамтлаг болон урлагийн талын зүтгэлтнүүд Хойд Солонгост айлчилсан нь хоёр талын иргэд хоорондын солилцоог улам ахиулсан байна.

     Мөргөлдөөн гарсан 2010 он, 2011 оны Солонгосын хойгийн байдалд аажмаар намжих төлөв гарав. Өмнөд Солонгосын засгийн газар Хойд Солонгост ямагт авч байгаа хатуу бодлогоо өөрчилж, хоорондын яриа хэлцэл хийх боломжийг уяан хатан болговол, хоёр орны хурцадмал байдлыг түргэн намжаахад хүсэл эрмэлзэлтэй байгаа гэж шинжээчид үзэж байна. /Баясгалан орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе