Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт нь шинэ өдөөн хатгалга байна гэж Хойд Солонгос үзэв
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2011-11-24 15:28:39
Хойд Солонгосын Ардын армийн дээд командлалын газар 24-ний өдөр албан мэдээ гаргаж, Өмнөд Солонгосын цэргийн тал Ёнпён арал руу буудсан хэргийн нэг жилийн ойг тохиолдуулан,том хэмжээний цэргийн сургуулилт хийсэн нь Хойд Солонгост хандсан шинээр өдөөн хатгалга болно гэж илэрхийлжээ.
Албан мэдээнд заахдаа, Өмнөд Солонгосын тал Ёнпён арал руу буудсан хэргийн нэг жилийн ойг тохиолдуулан, сургамж авахын оронд харин эсрэгээр Хойд Солонгосыг эсэргүүцсэн том цар хүрээний дайны сургуулилт хийв. Энэ нь Хойд Солонгосын цэрэг арми болон ард олны эсрэг хийж буй улстөр, цэрэг дайны шинэ өдөөн хатгалга болж байна гэлээ.
Өмнөд Солонгосын цэргийн талынхан жилийн өмнөх Ёнпён арал руу буудсан хэрэг явдлын сургамжийг бат цээжлэх хэрэгтэй. Цэрэг дайны ямар ч өдөөн халдлагыг даван туулахаар Хойд Солонгосын хувьсгалт зэвсэгт хүчин дайны бэлэн байдалд орлоо хэмээн албан мэдээнд онцолжээ. /Баясгалан орчуулав/
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл