|
|
||
Хятадын ард түмний гадаадад зориулсан радио-- ХОУР байгуулагдсаны 70 жилийн ойг дурсан тэмдэглэхийн тулд, ХОУР 25-ны өдөр Хэ-бэй мужийн Ханьдань хотын Шэ шяний Ша Хэ тосгонд уг үндсээ эрэн хайх дурсан тэмдэглэх арга хэмжээ зохиож, англи хэлний нэвтрүүлгийг анх эхлүүлсэн буурийн хаягийг нээсэн байна.
ХОУР-гийн удирдлага Шя Жишюань, Ван Минхуа, Ван Вэнжюнь болон ХКН-ын Хэ-бэй мужийн Гадаад суртал ухуулгын газрын удирдлага Шя Вэнь-и нарын зэрэг холбогдох удирдлагууд болон дотоод гадаадын 100 гаруй зочин уг арга хэмжээнд оролцов.
1947 оны 9-р сарын 11-ний өдөр Ханьдань хотын Шэ шяний Ша Хэ тосгонд шилжиж нүүсэн "Шаньбэйгийн Синьхуа радио" англи хэлний нэвтрүүлгээ эхлэн цацсанаар, ХОУР-гийн англи хэлний нэвтрүүлэг эхэлсэн түүхтэй юм. \О.Дарамбазар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |