• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс цөмийн эрчим хүчийг үргэлжлүүлэн хөгжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2011-11-25 10:18:59

      Хятад улс цөмийн эрчим хүчийг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно, одоогийн техник технологи нь цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулж чадна гэж Францын Парист Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын Олон улсын хөрөнгө мөнгөний хуралд оролцож буй Хятадын Эрчим хүчний үндэсний ерөнхий газрын дарга асан Жан Гүөбао 24-ний өдөр дахин нотолжээ.

      Тэрээр мөн өдрийн хурал дээр хэлэхдээ, цөмийн эрчим хүч Хятадын нийт эрчим хүчний бүтцэд эзэлж байгаа хувийн жин бага байсаар байна, цөмийн эрчим хүч нь Хятадын ирээдүйн эрчим хүчний чухал бүрэлдэхүүн хэсэг болох болно гэжээ. Жан Гүөбао хэлэхдээ, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах нь хүн төрөлхтөний ирээдүйн эрчим хүчний бүтцэд чухал байр суурь эзлэх болно гэжээ.

       Цөмийн ослын үр дагавар нь дэлхий нийтийн чанартай юм, иймээс олон орон цөмийн аюулгүй асуудлаар олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй хэмээн тэрээр цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе