Азийн хэвлэл мэдээллийн 9-р чуулга уулзалт буюу Азийн хотуудын 3-р чуулга уулзалт Хятадын Чэндү хотод болсон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хотуудын өнгө төрхийн салбар дахь олон улсын дээд чуулга уулзалтын хувьд "Хэвлэлийн хэрэгсэл ба хот" уриан дор болж, гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Английн эдийн засагч, "Бүтээмжийн эцэг" хэмээн нэрлэгдсэн Жон Хавкинс чуулга уулзалтын нээлтийн ёслолд хэлэхдээ, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг шинэ зах зээлийн бүрдэл болон хөгжил, өдөр ирэх тутам өсөн хөгжиж буй дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбар нь дэлхийн шинэ бүтээлч урсгалыг жолоодон дагуулах болно гэжээ. /Анар орчуулав/