|
|
||
10 дахь удаагийн түүхийн ойлголт болон Зүүн Азийн энх тайвны форум 26-ны өдөр Бээжинд боллоо.
Хоёр өдөр үргэлжилсэн уг форумд Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны мэргэжилтэн, судлаач болон иргэдийн төлөөлөгчид "Түүхийн ойлголтыг өргөтгөх", "Туршлагаа солилцох", "Олон орны түүхийн сурах бичгийн өөрчлөлт болон ашиглаж буй байдал"зэрэг сэдвээр ярилцан, санал бодлоо солилцсон бөгөөд Японы дэгдээсэн түрэмгий дайн Хятад, Солонгос болон Зүүн Азийн бусад орнуудын иргэдэд учруулсан гай гамшиг болон гашуун сургамжийг хураангуйлан дүгнэж, Зүүн Азийн энх тайван хөгжлийн асуудлыг хамтаар зөвшилцсөн байна.
Хятадын хүний эрхийн хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн дэд дарга Ян Жэнчуань нээлтийн ёслолд үг хэлэхдээ, Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орон олон улс болон бүс нутгийн чухал асуудалд харилцан ойлголцож, хамтран ажиллаж байгаа, гурван орны хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх нь ард түмний хүсэл эрмэлзэлтэй нийцэх юм. Энэ удаагийн форум нь Хятад, Япон, БНСУ гурван орон болон Зүүн Ази, тэрчлэн дэлхийн энх тайван, хөгжилд идэвхтэй хувь нэмэр үзүүлэхийг хүсэж байна гэлээ. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |