|
|
||
Хятад, Япон хоёр орны засгийн газар, судалгааны байгууллага болон аж ахуйн нэгжүүд 26-ны өдөр Бээжинд 51 төрлийн эрчим хүч хэмнэж ,байгаль орчинг хамгаалах хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурсан байна.
Эдгээр төсөлд Хятадын Тяньжинь хот, Чунчин хот, Хубэй муж зэрэг муж хотуудын засгийн газар, аж ахуйн нэгжүүд болон Японы орон нутгийн засгийн газар, аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааны төслүүд багтсан бөгөөд хоёр орны судалгааны байгууллага хоорондын байгаль орчинг хамгаалах, эрчим хүчийг хэмнэх тухайлбал эрчим хүчийг хэмнэх стандартын системийг байгуулах, дулааны цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх,хагас дамжуулагч гэрлийн төхөөрөмжийг стандарчлах, далайн усыг цэвэрлэх зэрэг хамтын ажиллагааны төслүүд багтаж байна.
Энэхүү 51 төслийг Бээжинд болсон 6 дах удаагийн Хятад, Японы эрчим хүчийг хэмнэж, байгаль орчинг хамгаалах форумын үеэр үзэглэсэн юм. Хятад, Японы эрчим хүчийг хэмнэж, байгаль орчинг хамгаалах форум нь хоёр орны эрчим хүчийг хэмнэх байгаль орчинг хамгаалах хүрээн дэх хамтын ажиллагааны гол тавцан болно. 2006 оноос эхлэн, хоёр орон 6 удаагийн форумыг амжилттай зохиож, нийт 120 эрчим хүчийг хэмнэж, байгаль орчинг хамгаалах хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурсан байна. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |