• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түүхийн ойлголт, Зүүн Азийн энх тайвны чуулга уулзалт Бээжинд болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-11-28 17:28:16

          Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны мэргэжилтэн, эрдэмтэн болон жирийн иргэдээс бүрдсэн түүхийн ойлголт, Зүүн Азийн энх тайвны 10-р чуулга уулзалт 26-ны өдөр Бээжинд болов.

          Хуралд оролцогсод өнгөрсөн хурлын сэдвийг дүгнэж, ирээдүйг харж, "Түүхийн ойлголтоо урагшлуулья","Туршлага сургамжаа хамтаар хуваалцья", "Олон орнуудын түүхийн сурах бичгийн өөрчлөлт, ашиглалтын байдал" зэрэг сэдвээр хэлэлцсэн байна.

          2 өдөр үргэлжлэх тус чуулганыг Хятадын хүний эрхийн хөгжлийн сан, Хятадын Шинжлэх ухааны академийн орчин үеийн түүхийн хүрээлэнгээс зохион байгуулжээ.

          2002 оноос тус чуулга уулзалтыг жилд нэг удаа гурван орон ээлжлэн зохион байгуулж, Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны түүх, бодит асуудлаархи ойлголцол, харилцааг улам цаашид ахиулж, Зүүн Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад үүрэг гүйцэтгэсээр байна. /Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе