• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Том хотуудын радио салбарын чуулга уулзалт болох гэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-11-30 17:30:39

      12-р сарын 3-ны өдөр ХОУР 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. ХОУР-гоос санаачилсан том хотуудын радио салбарын хамтын ажиллагааны чуулга уулзалт 12-р сарын 2-ны өдөр болох юм. Дотоод гадаадын хотуудаас ирсэн 40 гаруй радиогийн хариуцлагатан болон төлөөлөгчид уг чуулга уулзалтад оролцох юм. ХОУР-гийн дарга Ван Гэннянь чуулга уулзалтын өмнөхөн хэлэхдээ, ХОУР улам нээлттэй байдлаар өргөн хүрээнд хамтран ажиллаж, хамтаар ялалтад хүрэх зорилтыг биелүүлнэ гэжээ.

      Том хотуудын радио салбарын хамтын ажиллагааны чуулга уулзалт "Даяаршлын эрин дэх хотуудын радио салбарын хамтын ажиллагаа хийгээд хөгжил" сэдвийн доор явагдана. Даяаршил өдөр ирэх тутам гүнзгийрч, хэвлэл мэдээллийн шинэ техник технологи тасралтгүй хөгжиж байгаа нөхцөлд хотуудын радио салбар хатуу өрсөлдөөн сорилтод тулгарахын зэрэгцээ хөгжлийн ховор боломж тохиож байгаа юм. ХОУР-гийн дарга Ван Гэннянь хэлэхдээ, нээлттэй байдалд хамтран ажиллах нь хэвлэлийн хэрэгсэл хөгжих зайлшгүй сонголт юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, "Даяаршсан дэлхий ертөнц, мэдээ мэдээллийн эрэнд олон улсын эсвэл дотоодынх гэлтгүй бүгд түүхийн боломж тохиол болон өрсөлдөөн сорилтод шинээр тулгарч байна, Хувиа хичээх болон ганцаар ажиллах нь тийм сайн үр дүнд хүрэхгүй, олон улс, бүс нутаг, олон хотуудын хэвлэлийн хэрэгслийн хооронд нээлттэй байдлаар хамтран ажиллавал сая хамтын ялалтад хүрч чадна. Үүнээс улбаалан нээлттэй бөгөөд хамтран ажиллах нь хэвлэлийн хэрэгслийн зайлшгүй сонголт, мөн оршин тогтнох үндэс нь юм. Том хотуудын радио салбарын хамтын ажиллагааны энэ удаагийн чуулга уулзалтыг ХОУР санаачлан зохион байгуулж байгаа нь хотуудын радио салбар хоорондын хамтын ажиллагаа солилцоог эрчимжүүлж, хамтын хөгжлийг биелүүлэхийн төлөө юм" гэжээ.

      Энэ удаагийн чуулга уулзалтад дотоодын хотуудын 20 радио, гадаадын 25 радио байгууллага "нээлттэй хамтран ажиллаж, хамтаар ялалтад хүрэх" зарчмын дагуу оролцож, хоёр хоногийн хугацаанд солилцоо хийж, судлан хэлэлцэнэ. Хотуудын радио салбар хоорондын хамтын ажиллагаа солилцоо ба олон улсад дамжуулан цацах үйл ажиллагаанд энэхүү чуулга уулзалт нааштай ахиулах үүрэг гүйцэтгэхийг Ван Гэннянь хүслээ. ХОУР "Том хотуудын радио салбарын хамтын ажиллагааны сүлжээ"-г үүсгэн байгуулахаар төлөвлөж байгаа төдийгүй үүгээр дамжин өндөр төвшин хамтран ажиллахыг ахиулах юм.

     Том хотуудын радио салбарын хамтын ажиллагааны тус удаагийн чуулга уулзалт нь ХОУР байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. 70 жилийн шаргуу чармайлт, тасралтгүй хайн сүвэгчилсэний эцэст, ялангуяа сүүлийн 6 жилийн турш Хятадын ерөнхий хүчин чадал болон олон улс дахь байр суурь дээшилснээр, ХОУР нь хурдтай хөгжиж, олон улсад дамжуулан цацах хүчин чадал болон нэр нөлөө нь өдөр ирэх тутам нэмэгдсээр ирэв. Өнөөгийн байдлаар ХОУР дэлхийн хэмжээнд мэдээ мэдээлэл цуглуулах ба дамжуулан цацах хүчин чадалтай болж, хамгийн олон хэл, цогц хэлбэрээр нэвтрүүлгээ цацаж байгаа бөгөөд хамгийн өргөн дэлгэр сонсогчтой олон улсын хэвлэл мэдээлэлийн байгууллага болжээ.

      ХОУР-гийн дарга Ван Гэннянь хэлэхдээ, ХОУР-гийн хөгжил нь цаашид улам нээж, хамтран хөгжихөд ашигтай юм, хойшид ХОУР нь дотоод гадаадын хэвлэлийн байгууллагатай нээлттэй байдлаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, "нээлттэй байж, хамтран ажиллах нь дотоод гадаадын хэвлэлийн эх баялгийг шилдэгжүүлэн харилцан нөхөж хуваарилахыг түргэтгэж, үүний үндэс дээр ХОУР нь хөгжил цэцэглэлээ олж, дэлхийн нэр нөлөө байр сууриа бүрдүүлж чаджээ. ХОУР дотоод гадаадын хэвлэлтэй нээлттэй байдлаар цаашид хамтран ажиллах эрч хүчээ нэмж, хэлбэр агуулга, чанар төвшин, хүрээ , гүн давхрага зэрэг талаар нээлттэй байдлаа цаашид дээшлүүлнэ" гэжээ.

      Өнөөгийн байдлаар, ХОУР олон улсын хэвлэл мэдээллийн 200 байгууллагатай солилцон хамтран ажиллаж, хятадаар ажилладаг дэлхийн 140 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагатай урт хугацааны холбоо тогтоожээ. Мөн Хятадын 31 муж, мужийн зэрэглэлийн 30 хот, орон нутгийн 6 хотын радио телевизтэй олон улсад дамжуулан цацах талаар хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байна. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе