• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Олон Улсын Радио байгуулагдсаны 70 жилийн ойн баярын концерт болов

CRI       (GMT+08:00) 2011-11-30 10:38:50

     11-р сарын 29-ны орой Хятадын гадаадад хандсан радио болох Хятадын Олон Улсын Радио байгуулагдсаны 70 жилийн ойн  "Өнгөрсөн үедээ мэхийн ёсолж,  ирээдүйгээ тэврэн угтья" уран сайхны концерт Бээжинд боллоо. Концерт дээр Хятадын Олон Улсын Радиогийн гадаад дахь 70 дахь салбар радиогийн нэвтрүүлгийн нээлтийн   ёслол, CIBN интернет телевиз болон Тянь Ди видео нэвтрүүлгийн сүлжээг албан ёсоор ашиглалтанд оруулах ёслол болж өнгөрлөө. Энэ нь Хятадын Олон Улсын Радио орчин үеийн, цогцолбор, шинэ хэлбэрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн замаар замнаж шинэ амжилт олсныг харуулж байна.

      Хятадын үндэстний драмын театрт гадаадын олон орны Хятадад суух дипломат төлөөлөгчид болон тэдний гэргий нар, дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч, нөхөрсөг хүмүүс түүнчлэн Хятадын Олон Улсын Радиогийн удирдлага, ахмад үеийнхэн болон дотоод гадаадын ажилтнууд гээд нийт 900 гаруй зочид хуран цугларч баярт оролцсон байна.

      Концертонд 20 гаруй үзүүлбэр багтаж, тэдний ихэнхийг нь Хятадын Олон Улсын Радиогийн ажилтнууд өөрсдөө бүтээж оролцсон байна.

      Энэ оны 12-р сарын 3-ны өдөр бол Хятадын гадаадад хандсан радио болох Хятадын Олон Улсын Радио байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр тохионо. Концертоос гадна мөн тэмдэглэлт үйл  ажиллагаанууд зохион байгуулах юм байна. Үүнд дурсгалын цуглаан, олон улсын хотуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, гадаадын сонсогчид болон дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхний нөхөрсөг уулзалт  зэрэг болно. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе