• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР-гийн 70 жилийн ойн концерт болов

CRI       (GMT+08:00) 2011-11-30 16:55:36

      11-р сарын 29-ны орой Хятадын гадаад радио-Хятадын Олон Улсын Радио байгуулагдсаны 70 жилийн ойн "Өнгөрсөн үедээ мэхийн ёсолж, ирээдүйгээ тэврэн угтъя" уран сайхны концерт Бээжинд боллоо. 3 цаг үргэлжилсэн уг концерт Хятадын Олон Улсын Радио 1941 оны 12-р сарын 3-ны өдөр Янь-Аньд анхны нэвтрүүлгээ цацаж эхэлснээс өнөөгийн дэлхийн хамгийн олон хэлний, бүх мультимедиан хэлбэрээр дэлхийн хамгийн олон сонсогчид хүргэдэг орчин үеийн цогц, шинэ хэлбэрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болтол хөгжсөн түүхэн замналыг харуулжээ.

      Хятадын үндэсний драмын театрт гадаадын олон орны Хятадад суугаа дипломат төлөөлөгчид болон тэдний гэргий нар, дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч, нөхөрсөг хүмүүс түүнчлэн Хятадын Олон Улсын Радиогийн удирдлага, ахмад үеийнхэн болон дотоод гадаадын ажилтнууд гээд нийт 900 гаруй зочид хуран цугларч баярт оролцсон байна.

      70 жилийн хүндрэл бэрхшээлтэй, гэрэл цацрангуй замнал нь хэдэн үеийн радиогийн ажилтнуудын хүсэл мөрөөдлийг тээж үлдсэн байна. Концерт дээр шинэ Хятад улс байгуулагдахаас өмнөх үеэс эхлэн гадаад радиогийн үйлст бие сэтгэлээ зориулсан 4 ахмадыг "Мөнхийн гавьяа"-ны одонгоор шагнаж, 162 ахмадыг "Гарамгай хувь нэмэр"-ийн одонгоор шагнажээ.

      Концертын үеэр дэлгэцэнд 69 эмблем үзүүлж, хамгийн сүүлд Ром гэсэн хаяган дээр тогтоосон нь Хятадын Олон Улсын Радиогийн 70 дахь салбар радио- Италийн Ромын FM100.5 радио нэвтрүүлэг эхэлснийг бэлгэдсэн байна. Сүүлийн жилүүдэд Хятадын Олон Улсын Радио гадаадад салбар радио нээж, 2006 оны 2-р сард Найрубид анхны FM радио ажиллуулж эхэлснээс хойш тавхан жилийн дотор гадаадад 70 салбар радиотой болон хөгжиж, олон улсын нэр нөлөө эрчимжсэн байна.

      Энэ оны эхээр Хятадын Олон Улсын Радио Телевизийн Сүлжээ \CIBN\ албан ёсоор байгуулагдан, Хятадын Олон Улсын Радио шинэ мэдээллийн салбарт орсныг бэлгэдсэн байна. Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь хэлэхдээ, "CIBN-ны интернет телевиз" болон "Тянь Ди дүрс бичлэгийн сүлжээ" нь Хятадын Олон Улсын Радиогийн шинэ гараа болж, Хятадын Олон Улсын Радиогийн олон улсын нөлөөг тал бүрээр дээшлүүлэх чухал үйл хэрэг боллоо гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, өнөөдөр бид CIBN-ны интернет телевизийг албан ёсоор нээсэн нь Хятадын Олон Улсын Радиогийн шинэ гараа бөгөөд бид цаг үетэй зэрэгцэн, хэвлэл мэдээллийн салбарт шинэ хайлт хийж байгаа хэрэг болно. Орчин үед хамгийн үр ашигтай олон улсын хэвлэлийн хэрэгсэл бол мультимедиа бөгөөд олон хэлний цогцолбор түгээлт болох юм. Хамгийн тэргүүний хэвлэлийн хэлбэрээр уламжлалт хэвлэл болон шинэ хэвлэлийн хэрэгслийг органик уялдуулж байгаа үйл явц юм. Өнөөдөр Хятадын Олон Улсын Радио намын Төв хорооны удирдлага дор орчин үеийн, цогцолбор, шинэ хэлбэрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болохоор бүх хүчээ дайчлан байгуулалт хийж байна. CIBN-ны интернет телевиз бол бидний олон улсын нөлөөгөө тал бүрээр дээшлүүлэх цөм болсон арга зам юм гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе