• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сайн дурын үйлчилгээний бааз байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-12-01 10:16:05

      Дэлхийн 24 дэх ДОХ-ын өдрийн өмнөхөн Бээжингийн улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын үйлчилгээний бааз албан ёсоор нээгдэж, сайн дурынхан ДОХ-оос сэргийлэх мэдээлэл сурталчилгаа зэрэг үйлчилгээг өрнүүлж байна.

      Сайн дурын үйлчилгээний уг баазыг Бээжин хотын улаан загалмайн нийгэмлэг болон Бээжин дэх SOS олон улсын авран туслах төв хамтран байгуулсан юм. Уг баазын байнгын ажилд хамгийн хүндрэлтэй, эмзэг давхаргын байдлыг сайжруулах, ДОХ-оос сэргийлэх мэдээлэл сурталчлах, мөн цус хандивлах талаарх мэдлэг түгээх болон цус төлжүүлэх эсээ хандивлах хүмүүстэй холбоо барих зэрэг багтдаг. Бээжин хотын улаан загалмайн нийгэмлэгийн холбогдох хариуцлагатан хэлэхдээ, сайн дурын үйлчилгээний бааз байгуулагдсанаар тус салбарын гүүр болж, сайн дурын үйлчилгээний талаарх иргэдийн ойлголтыг дээшлүүлж, нэн олон хүмүүс улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын үйлчилгээнд оролцохыг ахиулах юм гэжээ.

      12-р сарын 1-ний өдөр дэлхийн ДОХ-ын 24 дэх өдөр, энэ удаа "ДОХ-гүй орчны төлөө хамтдаа хөдөлцгөөе" уриан дор болж байна. ДОХ-оос урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагыг хамтаар үүрч, ДОХ-ын шинэ тохиол, ДОХ-оор нас барах тохиолыг үндсээр нь арилгаж, ДОХ-той хүмүүсийг үл гадуурхах талаар Бээжин хотын улаан загалмайн нийгэмлэг сайн дурын үйлчилгээний баазын нээлтийн үеэр иргэддээ хандан уриаллаа. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе