|
|
||
ХОУР-аас зохион байгуулж байгаа "Олон улсын хотуудын радио мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны форум" 2-ны өдөр Бээжин хотод боллоо. Гадаад дотоодын 40 гаруй хотын радио мэдээллийн хэрэгслийн 100 гаруй төлөөлөгч форумд оролцон, "даяаршлын эрин дэх олон улсын хотуудын радио мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагаа болон хөгжил " сэдвийн хүрээнд санал бодлоо солилцон, хамтын хөгжлийн замыг хайсан байна.
Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Ван Гүө Чин
Ази Номхон далайн радио мэдээллийн хэрэгслийн хөгжлийн байгууллагын нарийн бичгийн дарга Ян Бинь Юань
Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Ван Гүө Чин, Үндэсний радио телевизийн газрын орлогч дарга Тянь Жинь, ХОУР-гийн дарга Ван Гэн Нянь, Ази Номхон далайн радио мэдээллийн хэрэгслийн хөгжлийн байгууллагын нарийн бичгийн дарга Ян Бинь Юань нар хуралд оролцон үг хэлжээ.
Ван Гэн Нянь ХОУР-гийн 70 жилийн хөгжлийн түүх болон орчин үеийн, шинэ хэлбэрийн олон улсын хэвлэл мэдээллийн цогц байгууллагыг байгуулахад хийсэн сүүлийн хэдэн жилийн чармайлтаа танилцуулжээ. "Олон улсын хотуудын радио мэдээллийн хэрэгслийн хамтран ажиллах сүлжээ" байгуулж, урт хугацааны хамтын ажиллагааны механизмыг бий болгон, дээрх сүлжээний гишүүн радио хоорондын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг тэрээр уриалжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |