• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Олон Улсын Радиогийн гадаад дахь 70 дахь FM радио нэвтрүүлгээ цацаж эхэллээ

CRI       (GMT+08:00) 2011-12-03 10:01:41

     Хятадын Олон Улсын Радио нэвтрүүлэг цацаж эхэлсний 70 жилийн ойн тэмдэглэлт үйл  ажиллагааны өмнөхөн, Олон Улсын Радиогийн Италийн Ром дахь FM100.5 радио албан ёсоор нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна. Энэ бол Хятадын Олон Улсын Радиогийн гадаад дахь 70 дахь FM радио болно.

     11-р сарын 28-ны өдрөөс Хятадын Олон Улсын Радио Ром дахь FM100.5-аар өдөр бүр 24 цагийн итали хэлээр нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна.

      Хятадаас Италид суугаа элчин сайд Дин Вэй сурвалжлагчид хэлэхдээ, Хятадын Олон Улсын Радио 2011 оноос Милан, Ромд хоёр FM радиогийн нэвтрүүлгийг хийж эхэлсэн байна. Ром дахь FM радио нь Хятадын Олон Улсын Радиогийн 70 насны баярыг тэмдэглэх үеэр гадаадад нэвтрүүлэг цацаж эхэлсэн 70 дахь радио болж байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд, Хятадын Олон Улсын Радио ихээхэн үр дүнтэй ажиллаж, Хятадын ард түмний дэлхийг ойлгох, дэлхийн ард түмэн Хятадыг ойлгох хамгийн үр дүнтэй цонх, гүүр болсон байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе