• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тянь Ди видео нэвтрүүлгийн сүлжээ" албан ёсоор ашиглалтад орлоо

CRI       (GMT+08:00) 2011-12-03 10:50:35

      Хятадын Олон Улсын Радио нэвтрүүлэг цацаж эхэлсний 70 жилийн ойн үеэр Хятадын Олон Улсын Радиогийн  хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслийн тавцан болох "Тянь Ди видео нэвтрүүлгийн сүлжээ" 12-р сарын 3-ны өдөр албан ёсоор ажиллаж эхэлсэн байна. Сүлжээний бүртгүүлсэн домэйн нэр нь  WWW.T-D.TV болно.

       Уг сүлжээ нь соёлын сурталчилгааг голчлон, Хятадын Олон Улсын Радиогийн мэдээллийн баялаг эх сурвалжид үндэслэн, дотоод гадаадын сүлжээ ашиглагчдын сонирхолд нийцүүлэн, өвөрмөц онцлогтой нэвтрүүлэг бэлдэх болно. Дотооддоо олон улсын мэдээллээр гол болгон хүмүүсийн хэрэгцээг хангах бөгөөп гадаадад олон хэлний давуу талаа ашиглан, хятад хэлний сургалт, аялал жуулчлал, соёл урлаг, соёлын өв, хоол унд зэрэг гадаад хүний сонирхолд нийцүүлэн, олон орны сүлжээ ашиглагчдад үйлчилнэ. Уг сүлжээ одоохондоо хятад,  англи хэлээр үйлчилж байгаа бөгөөд ирээдүйд бусад төрлийн хэлээр мөн үйлчлэх болно.

       "Тянь Ди видео нэвтрүүлгийн сүлжээ" нь Хятадын Олон Улсын Радиогийн олон улс дахь сурталчилгааг эрчимжүүлэх чухал арга барил юм.  Мөн Хятадын Олон Улсын Радио Телевизийн Сүлжээний \CIBN\ чухал бүрэлдэхүүн хэсэг болно. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе