• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

CIBN-ны Интернет телевиз албан ёсоор ашиглалтанд орлоо

CRI       (GMT+08:00) 2011-12-03 10:50:35

     Хятадын Олон Улсын Радио нэвтрүүлэг цацаж эхэлсний 70 жилийн ойг тохиолдуулан, Хятадын Олон Улсын Радиогийн эрхэлж буй CIBN-ны Интернет телевиз албан ёсоор ашиглалтанд орлоо. Гадаад  дотоодын Интернет телевиз ашиглагчид бас цоо шинэ нэгэн сонголттой болсон байна.

      Хятадын Олон Улсын Радио энэ жилийн эхээр Хятадын Олон Улсын Радио Телевизийн Сүлжээ \CIBN\ байгуулсан, энэ нь Хятадын Олон Улсын Радио уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр интернет радио, интернет телевизэд үндэслэсэн  хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслийн салбар луу орж  эхэлснийг харуулж байна. Энэ жилийн 6-р сард Хятадын Радио Телевиз Киноны Хэрэг Эрхлэх Үндэсний Газар CIBN-ны Интернет телевизийн тавцанг шалгаж хүлээн авсан байна. Хятадын Олон Улсын Радио CIBN-ны Интернет телевизийг улсын зэрэглэлийн гадаад суртал ухуулгын тавцан болгож, дэлхийд нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгох юм байна.

      Одоогоос эхлэн CIBN-ны Интернет телевиз туршилтын журмаар ажиллаж, интернет телевизээр голлож, гадаадад нэвтрүүлэг хүлээн авах тоног төхөөрөмж худалдах болно. Хөгжлийн нөөц ихтэй CIBN-ны Интернет телевиз нь , хүмүүст интернет сүлжээгээр дамжуулан видео болон интернет сүлжээний үйлчилгээ хангах юм. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе