• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Олон Улсын Радиогийн нэвтрүүлэг цацаж эхэлсний 70 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаа болов

CRI       (GMT+08:00) 2011-12-03 10:45:24

       Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлэг болох Хятадын Олон Улсын Радио нэвтрүүлгээ анх цацаж эхэлсний 70 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаа 3-ны өдөр Бээжинд болж өнгөрлөө. ХКН-ын Төв хорооны Улс Төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чанчүнь баярын захидал ирүүлсэн байна. ХКН-ын Төв хорооны Улс Төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга Лю Юньшань хуралд оролцож үг хэлжээ.

       Ли Чанчүнь баярын захидалдаа, 70 жилийн турш Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлэг нь Хятад улсын дэлхийг таних, дэлхий дахин Хятадыг ойлгох чухал цонх болсон байна гэжээ. Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлгийн систем болон Хятадын Олон Улсын Радио өөрчлөлт хийж шинийг санаачилж, олон улсын сурталчилгааны онцлог шаардлагад нийцүүлэн гадаадад мэдээлэл цацахдаа үр ашиг, татах хүч, нөлөөлөх хүчийг дээшлүүлэхэд хүч тавьж, мэдээллийн эх сурвалжийг нэмэгдүүлэх, түргэн шуурхай мэдээлэх, сонсогчдод хүргэх талд хүч тавьж, олон улс дахь мэдээллийн хамрах хүрээ, нөлөөлөх хүчийг дээшлүүлэхэд хүч тавин, олон улсын хэвлэл мэдээллийн тэргүүний хэрэгсэл болох ахицаа түргэсгэхийг тэрээр хүсчээ.

        БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Чэнь Жийли, Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингүө нар баярын хуралд оролцсон байна. \Гэрэлт орчуулав\

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе