• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Олон Улсын Радио нэвтрүүлгээ анх цацаж эхэлсний 70 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаа боллоо

CRI       (GMT+08:00) 2011-12-03 11:55:28

      Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлэг болох Хятадын Олон Улсын Радио нэвтрүүлгээ анх цацаж эхэлсний 70 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаа 3-ны өдөр Бээжинд боллоо.

       70 жилийн хөгжлийн явцад Хятадын Олон Улсын Радио эдүгээ 61 төрлийн хэлээр радио, телевиз, сонин, интернет сүлжээ, гар утас зэргээр дамжуулан дэлхий дахинд Хятадын мэдээлэл, соёлыг танилцуулж, дэлхий дээр хамгийн олон хэлээр нэвтрүүлэг цацаж буй олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага болжээ.

       ХКН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чанчүнь баярын захидал ирүүлэхдээ, Хятадын гадаадад зориулсан  нэвтрүүлгийн систем болон Хятадын Олон Улсын Радио өөрчлөлт хийж шинийг санаачилж , олон улсын сурталчилгааны онцлог шаардлагад нийцүүлэн гадаадад мэдээлэл цацахдаа үр ашиг, татах хүч, нөлөөлөх хүчийг дээшлүүлэх дээр хүч тавьж, мэдээллийн эх сурвалжийг нэмэгдүүлэх, хамгийн түрүүнд мэдээлэх, сонсогчдод хүргэх дээр хүч тавин, олон улсад түгээх хүч, нөлөөлөх хүчийг дээшлүүлэх дээр хүч тавин, олон улсын тэргүүний хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох байгуулалтыг түргэсгэхийг хүсчээ.

      Хятадын сурталчилгааны   үйл хэргийг удирдаж буй хамгийн өндөр албаны хүн болох ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга Лю Юньшань хуралд оролцож үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын Олон Улсын Радио Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлэг цацдаг гол хүчин болохын хувьд дэлхий дахинд Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил, хятадын ард түмний амар тайван амьдарч байгаа байдлыг танилцуулж, Хятадын үндэстнүүдийн соёлын өв болон өвөрмөц онцлогийн харуулж, олон улсын хамтын нийгэмлэгт манай улсын үндсэн байдал, хөгжлийн замыг тасралтгүй ойлгуулж, Хятадын ард түмэн болон олон орны ард түмний харилцаа холбоо, харилцан  ойлголцлын гүүр болох хэрэгтэй гэжээ.

       Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь уг хурал дээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын Олон Улсын Радио өвөрмөц онцлогтой хөгжлийн замыг хайж, гадаадад салбар байгууллага ажиллуулах, хэвлэлийн мэдээллийн шинэ хэлбэрийг  хөгжүүлэх, аж үйлдвэрийн тавцанг байгуулах талаар хайлт практик хийсэн байна. Ирээдүйд Хятадын Олон Улсын Радио орчин үеийн цогцолбор шинэ хэлбэрийн олон улсын хэвлэл мэдэллийн хэрэгсэл болон хөгжиж, олон улсын нөлөөлөх хүчээ эрчимжүүлэн, олон улсын суртал ухуулгын агуулгын байгуулалтаа түргэсгэж, уламжлалт  механизмын байгуулалтыг түргэсгэх болно гэжээ.

       Гадаадын зарим орны төрийн тэргүүн нар Хятадын Олон Улсын Радио байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэжээ. Үүнд Лаос, Пакистан, Итали, Афганистан, Мозамбик, Малайз, Боливи зэрэг орны ерөнхийлөгчид байна.

        1941 оны 12-р сарын 3-ны өдөр Янь-Аний Синхуа радио анх япон хэлний нэвтрүүлэг хийж цацсанаар, Хятадын гадаадад зориулсан нэвтрүүлгийг эхлүүлсэн байна. 70 жилийн хөгжлийн үр дүнд Хятадын Олон Улсын Радио эдүгээ гадаадад 70 FM радио, 180 хамтран ажиллагч радио, 18 интернет радио, 24 студи, 15 Күнзийн сургалтын танхим, 40 сурвалжлагын газар, 4000 сонсогчдын клубтэй болон хөгжсөн байна. 2011 онд өдөр бүр 3000 гаруй цагийн нэвтрүүлэг бэлтгэн цацаж, сонсогчдоос 3 сая гаруй захидал хүлээн авч байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе