|
|
||
12-р сарын 3-ны орой, 70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа Хятадын Олон Улсын Радио Бээжингийн Дио Юй Тай төрийн зочид буудалд хүлээн авалт зохиож, гадаад дотоодын сонсогчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтаар 70 насны баяраа тэмдэглэжээ.
Хятадын Радио, Кино, Телевизийн Үндэсний Газрын орлогч дарга Ли Вэй, ХКН-ын Төв хорооны суртал ухуулахын хэлтэс болон ХКН-ын Төв хорооны гадаад ухуулахын албаны холбогдох албаны хүмүүс, мөн Хятадын муж, өөртөө засах район, хотуудын төлөөлөгчид, олон улсын радиогийн шагнал авсан сонсогчдын төлөөлөгчид, сонсогчдын 10 содон клубийн төлөөлөгчид болоод ахмад үеийн радиогийн ажилтнууд нийт 300 гаруй хүн хүлээн авалтад оролцож, найрамдал нөхөрлөлөө дурсаж, ирээдүйг хамтаар бараалхсан байна.
Хятадын Радио, Кино, Телевизийн Үндэсний Газрын орлогч дарга Ли Вэй хэлсэн үгэндээ цохон тэмдэглэхдээ, Хятадын ард түмний гадаадад зориулсан радиогийн ажил үйлс буюу Хятадын Олон Улсын радио байгуулагдсанаас нааших 70 жилд, түүний хөгжил нь Хятадын үндэстнүүдийн тасралтгүй хөгжиж байгаатай нягт холбоотой төдийгүй, гадаад дотоодын сонсогч түмний анхаарал халамжаас салж чадахгүй юм гэжээ.
Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь хэлэхдээ, Янь Аний нүхэн гэрээс анхны нэвтрүүлгээ цацсанаас өнөөг хүрч иртэл, Хятадын Олон Улсын Радио тасралтгүй хөгжиж, ерөнхийлсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж чадсан бөгөөд цоо шинэ хөгжлийн боломжтой нүүрлээд бий. 70 жилийн турш, олон улсын радио сонсогч түмэнтэйгээ сэтгэлээрээ холболдон, гүн зузаан нөхөрлөлийг байгуулсан юм. Хятадын Олон Улсын Радио үргэлжлэн чармайж ажиллан, орчин цагийн ерөнхийлсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж, сонсогч түмэндээ, нэн шинэ соргог, шаардлага бүхий мэдээ мэдээлэл, сонирхол татсан нэвтрүүлгүүдийг цаг алдалгүй хүргэж байх болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |