|
|
||
Күнзийн сургалтын институтийн 6 дах хурал 12-ны орой Бээжингийн үндэсний театрт боллоо. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Чанчүнь нээлтийн ёслолд оролцож, дэлхийн Күнзийн сургалтын институтийн тэргүүний хувь хүн болон товойм хувь нэмэр оруулсан хүмүүст шагнал гардуулсан байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн гишүүн, Күнзийн сургалтын институтийн төв газрын зөвлөлийн дарга Лю Яньдүн хурлыг эрхэлж үг хэлсэн байна.
Лю Яньдүн хурал дээр хэлэхдээ, дотоод гадаадын хамтын чармайлтаар, Күнзийн сургалтын институтийн болон олон улсын Хятад хэлний сургалтын ажил бахдам амжилт үзүүлсэн. 2011 онд, нийт 36 Күнзийн сургалтын институт, 131 Күнзийн сургалтын тэнхим шинээр байгуулагдаж, Хятад хэл сурч байгаа хүний тоо өнгөрсөн оноос 39%-иар нэмэгджээ. Мөн 8000 гаруй багш болон сайн дурынхан100 гаруй орнуудаар Хятад хэл зааж, 118 орны 5000 гаруй сурагчид сургалтын тэтгэлгээр Хятад улсад ирж суралцах болсон юм гэлээ.
Энэ удаагийн хурал "Күнзийн сургалтын институтийн ирэх арван жил " уриан доор боллоо. Хурал хоёр өдөр үргэлжилж , 105 орон болон бүс нутгийн 2000 гаруй их дээд сургуулийн захирал болон сургалтын институтийн төлөөлөгчид оролцсон байна.\Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |