• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗР-ны Улаан-мөчир Венад тоглолтоо хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-12-14 16:28:08

       Өвөр Монголын Өөртөө засах районы Шилийн гол аймгийн баруун үзэмчин хошууны Улаан-мөчир 13-ны орой Австрийн нийслэл Венад тоглолтоо хийж, Монгол үндэстний дуу хуур бүжгийн урлагийн гайхамшгийг үзүүлж, Венийн үзэгчдээс өндөр үнэлэлт авсан байна.

       Уг тоглолтын арга хэмжээг Өвөр Монголын утга урлагийн холбоо, Венагийн Күнзийн институт хамтран зохион байгуулсан ба ӨМӨЗР-ны Улаан-мөчирийн Венад хийж буй анхны тоглолт юм.Эх сурвалжид мэдээлснээр, энэ удаагийн тоглолтод оролцож буй уран бүтээлчид бүгд малчин ардын хүүхдүүд бөгөөд хамгийн бага нь 16 настай байлаа. Тэд дараа Унгарт айлчлан тоглолт хийх юм.

       Улаан-мөчир өнгөрсөн зууны 50-аад оны үед байгуулагдсан, хөдөө орон нутгаар малчин ардад уран сайхны тоглолт үзүүлдэг урлагийн баг, мөн морины зоон дээр өссөн уран бүтээлчдийн хамтлаг гэсэн сайхан нэртэй.
\Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе