• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Гурван богд"-ын тахилга болон Юньнань монголчуудын түүх соёлын ордны нээлтийн ёслол болов

CRI       (GMT+08:00) 2011-12-14 17:16:49

      2011 оны 12-р сарын 13-ны өдөр Юньнань мужийн Шинмэн Монгол үндэстний шянд "Гурван богд\Чингис хаан , Мөнх хаан, Хубилай хаан\ -ын тахилга " болон Юньнаний Монголчуудын түүх соёлын үзэсгэлэнгийн ордны нээлтийн ёслол болж, орон нутгийн монголчууд, холбогдох байгууллагын удирдлага болон Хятадын олон газрын монголчуудын төлөөлөгчид зэрэг нийт 200 гаруй хүн оролцсон байна.

      12-р сарын 13-ны үдээс өмнө Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Юйши хотын Тунхай шянийн Шинмэн Монгол үндэстний шянд "Юньнаний Монгол үндэстний түүх соёлын үзэсгэлэнгийн ордон"-ы нээлтийн ёслол болсон байна. Уг ордонд Чингис, Мөнх, Хубилай гурван хааны баримал, намтар болон зарим хөшөө, Юньнань монголчуудын зан заншил, түүх соёлыг танилцуулсан зургийн үзэсгэлэн зэргийг дэлгэжээ.

      Уг ордны нээлтийн ёслолын дараа, Монголын хаадын ордонд Чингис, Мөнх, Хубилай хааны тахилга болов. Юньнаний монголчууд жил бүрийн билгийн улирлын зургадугаар сарын хоринд энэ "Гурван богд"-ыг тахидаг хэдий ч тахилгын арга хэлбэр зэрэг олон талаар Өвөр Монголын Чингисийн онгоны тахилгатай нэлээд ялгаатай байдаг. Энэ удаагийн "Гурван богдын тахилга"-д Өвөр Монголын Ордос дахь Чингисийн онгоны таван тархад ирж, уламжлалт тахилгын ёсыг уламжлуулсан бөгөөд Юньнаний монголчуудын тахилгын ёс журамтай уялдуулснаар өвөрмөц онцлогтой тахилга болжээ.

      Юньнань муж бол Хятадын хамгийн олон цөөнх үндэстэнтэй муж бөгөөд 55 цөөнх үндэстний 25 нь энд байдаг. Шинмэн Монгол үндэстний шян бол Юньнань муж дахь Монгол үндэстэн төвлөрөн суугаа шян бөгөөд уг шянд нийт 1000 гаруй өрх, 5379 Монгол хүн байна. Тэд бол 1253 онд Хубилай хаан өмнөд нутагт дайтах үед Юньнань мужид үлдэн амьдарсан монгол цэргийн үр нар юм. \Мэдээг сурвалжлагч О.Дарамбазар, Сарантуяа Юньнаниас мэдээлэв\

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе