• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Япон, Солонгосын хамтарсан судалгааны хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-12-16 11:06:57

    Хятад, Япон, Солонгосын чөлөөт худалдааны бүсийн засгийн газар, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний хамтарсан судалгааны 7-р хурал 14-ний өдөр Өмнөд Солонгосын Канвонгийн Пеон Чан мужид болов. Энэ хурлаар хамтарсан судалгааны тайланг баталж, ирэх жилийн эхний хагаст болох Хятад Япон Солонгос 3 орны тэргүүн нарын хэлэлцээнд дэвшүүлэх болно.

    Сурвалжлагч Хятадаас Солонгост суугаа элчин сайдын яамны эдийн засаг худалдааны газраас мэдээлснээр, тус хурал 14-нөөс 16-ны өдрүүдэд болж, хурлын эцсийн өдөр 3 орны төлөөлөгчид бүгд хурал хийж, чөлөөт худалдааны бүсийн хойшдын ажлын төлөвлөгөөг хэлэлцэх бөгөөд хамтарсан судалгааны тайлан болон хамтарсан мэдэгдлийг батлах юм.

    Эх сурвалжаас үзвэл, уг хурлаар баталсан хамтарсан судалгааны тайланг ирэх жилийн эхний хагаст болох 3 орны тэргүүн нарын хэлэлцээнд дэвшүүлэх бөгөөд тэргүүн нар тайлангийн дагуу 3 орны чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээг хэзээ албан ёсоор эхлүүлэхийг хэлэлцэн тогтох юм байна. \Урьхан орчуулав\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе