|
|
||
Хятадын ГХЯ 16-ний өдөр Бээжинд 2012 оны төрийн бус байгууллагуудын шинэ жилийн цайллагаа хийлээ. ГХЯ-ын орлогч дарга Чэн Гөүпин хуралд үг хэлэв.
Чэн Гөүпин дарга хурал дээр гадаадад байгаа төрийн бус байгууллагуудын дотоод гадаадын иргэдийн хоорондох солилцоог ахиулан, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд оруулсан бодитой хувь нэмрийг өндөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын засгийн газар нийгмийн хамааралтыг эрчимжүүлэн шинийг үүдэж байгаа байдалд, гадаад дэх төрийн бус байгууллагуудтай найрамдлаар хамтран ажиллах хөгжлийн шинэ боломжууд бүрдэж байна гэлээ.
Холбогдох яам, муж хотуудын гадаад харилцааны алба, төрийн бус байгууллагууд, гадаадад суугаа ЭСЯ, олон улсын нийгэмлэгийн Хятадад суугаа байгууллагууд болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөгчид энэ цайллагад оролцсон байна. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |