• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дуучин сайт Монгол дуу хөгжмийн наадам зохиолоо

CRI       (GMT+08:00) 2011-12-21 17:48:10

      Дуучин сайтын Монгол дуу хөгжмийн наадам 12-р сарын 18-ны өдөр Өвөр Монголын Орд ос хотын Чингисийн онгоны тахилгын ордны аялал жуулчлалын цогцолборт боллоо. Дуучин сайт, ӨМ-ын одон телевиз, Ордосын телевиз хорооноос хамтран зохион явуулсан Дуучин сайтын Монгол дуу хөгжмийн наадамд Монгол дуу хөгжмийн 200-аад уран бүтээлч хуран цугларч, эзэн богд Чингис хааны тахилгын онгоныг тахих ба "Дуучин цом" шагнал гардуулах ёслолд оролцжээ.

     "Дуучин цом" шагнал гардуулах арга хэмжээ нь Дуучин сайтад бүртгүүлсэн 180-аад дуучны 1800 уран бүтээлийг шалгаруулж шилдгийн шилдэг дуучин, хамтлаг дуучид, шинэ дуучин, дууны шүлэг, хөгжим гээд нийт14 төрөл жанараар "Дуучин цом" шагнал гардуулжээ.

     2010 оны 12-р сард Өвөр Монголын Ордос хотын Шинэ илрүүлэлт сүлжээний ХХК-иас албан ёсоор ажиллуулсан Дуучин сайт бол дуучид уран бүтээлчдийг бүртгэн, тэдний хөгжим уран бүтээл, зураг, видео бичлэг зэргээр дамжуулан Монгол дуу хөгжмийн тавцангийн шинэ содон мэдээ мэдээллийг сүлжээ ашиглагчдад шуурхай хүргэж байдаг шинэхэн сайт болно. \Алтанхуар редакторлав\

Эзэн богд Чингис хааны тахилгын онгоны тахилгад оролцож байгаа нь

Дуучин Цом шагнал тодруулах арга хэмжээний хянагчид

Дуучин сайтын шилдгийн шилдэг эрэгтэй эмэгтэй дуучнаар тодорсон дуучин Хүслэн болон Халин

Дуучин сайтын шилдгийн шилдэг амьд хөгжмийн хамтлагаар тодорсон Сонор хамтлаг болон Зуузай хамтлаг

Дуучин сайтын шилдгийн шилдэг хамтлагаар тодорсон Жалам хар хамтлаг болон Минут хамтлаг

Дуучин сайтын шилдгийн шилдэг клип уран бүтээлийн дуучин Жавхаа болон Бөрт Чоно Гуа Марал хамтлаг

Дуучин сайтын сүлжээ ашиглагчдад хамгийн таалагдсан PTS хамтлаг, Нарс, Мандлаа

Дуучин сайтын хүчин зүтгэлтэй хөгжмийн уран бүтээлч Баян, Төвшинзаяа, Магтаал

Дуучин цомын 10 шилдэг дуу, уран бүтээлийн шагнал гардагчид

Дуучин цом шагнал гардуулах ёслол "Дуучин "гэх ая дуугаар өндөрлөж байна

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе