|
|
||
Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи 20-ны өдөр Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Ирийн нас барсан хийгээд Солонгосын хойгийн өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцохоор Орос, Япон, Өмнөд Солонгос болон Америкийн гадаад хэргийн сайд, Төрийн Нарийн бичгийн даргатай тус тус утсаар ярьсан байна.
Ян Жэчи Японы Гадаад хэргийн сайд Койчиро Генба, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах нь олон талын хамтын ашиг сонирхолд нийцэж байна. Хятадын тал Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах ажилд талуудтай хамтаар хүчлэн чармайж, Солонгосын хойг түүнчлэн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахаар цаашид чармайх болно гэжээ.
Солонгосын хойг, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах нь маш чухал. Хятадын талтай нягт харьцаа холбоотой байхыг Японы тал хүсэж байна гэж Койчиро Генба илэрхийлсэн байна.
Оросын тал Хятадын талтай нягт хамтран ажиллаж, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахын төлөө идэвхтэй чармайна гэж Сергей Лавров илэрхийлсэн байна.
Мөн өдөр Ян Жечи Америкийн төрийн Нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Ким Сун Хуантай тус тус утсаар ярьсан байна./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |