• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах хандлага үндсэндээ батлагдлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-12-26 17:26:56

      Саяхан хуралдсан Төвийн эдийн засгийн ажлын хуралдаан 2012 онд эдийн засгийн үйлс тогтвортой урагшлах ажлын ерөнхий хандлагыг баталлаа. Шинэ онд Хятадын эдийн засаг ямар хөгжлийн боломж, бодлогын сонголттой тулгарах бол? Аж ахуйн нэгжүүд хандлагаа хэрхэн таних вэ? 12 сарын 25-нд засгийн газар болон эрдэм шинжилгээний салбарын олон эрдэмтэд Хятадын эдийн засгийн хэтийн төлөв сэдэвт симпозиум дээр дээрх сэдвээр хэлэлцсэн байна.

      Хурлын дараа " тогтвортой урагшлах" гэсэн үг хэллэг шат бүрийн засгийн газар , эрдэмтдийн анхаарал татсан сэдэв боллоо. Хятадын төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн захирал Ли Вэй Хятадын эдийн засгийн дунд урт хугацааны хөгжлийн байдлыг задлан шинжилж үг хэлсэн байна, ерөнхийдөө хоёр байдалтай гэж тэрээр үзжээ. Тэрээр хэлэхдээ, "Нэгд, эдийн засгийн өсөлтийн хурд хоёр оронтой тооноос буураад 9% болох ба цаашлаад улам буурах болно. Хоёрт, үнийн өсөлтийн дарамт урт хугацаанд үргэлжилнэ" гэжээ.

      Эдийн засгийн өсөлтийн хурд саарах болон үнийн өсөлтөөс үүдсэн олон зөрчил ба асуудлыг алсдаа үндсээр нь шийдвэрлэхэд эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг түргэн өөрчлөх хэрэгтэй. Төвийн эдийн засгийн ажлын хуралдаанаас тогтвортой урагшлах ажлын үндсэн хандлагыг дэвшүүлсэн байна. 2012 онд дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгдсөн нөхцөлд, Хятад улс "тогтвортой урагшлах" ажлын үндсэн хандлагаа бодитоор ойлгож, сайтар хэрэгжүүлэх нь маш чухал юм гэж Ли Вэй үзэж байна.
Төвийн банк санхүүгийн удирдах хэсгийн орлогч дарга Ян Вэйминь "тогтвортой урагшлах" талаар нарийн дүгнэлт хийсэн байна. Тогтвортой гэдэг нь эдийн засгийн макро бодлогыг цаашид хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой түргэн хөгжлийг баталж, үнийн ерөнхий төвшинг үндсэнд нь тогтвортой байлгаж, нийгмийн их талын тогтвортой байдлыг батална гэсэн үг. Урагшлах гэдэг нь стратегийн боломж тохиолыг алдалгүй барьж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөх талаар шинэ ахиц олж, мөн өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх, ардын амьжиргааг сайжруулах талаар шинэ ахиц гаргах явдал юм гэжээ.

      БХАТИХ-ын Банк санхүүгийн хорооны орлогч дарга Ү Шяолинь хэлэхдээ, 2012 онд Хятадын эдийн засгийн өсөлт буурах нь дамжиггүй юм. Өөрчлөлтийг гүнзгийрүүлсэн нөхцөлд хүндрэлийг тогтвортой даван туулж чадах юм, тогтвортой урагшлах бол зөв сонголт юм гэжээ.

      Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн орлогч захирал Лю Шижинь Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан талаар хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хурдтай өсөлт саарах хандлагатай байгаа нь өөдрөг бус үзэл биш юм. Хятадын эдийн засгийн өсөлтийн ирээдүйд өөдрөг, итгэлтэй хандах хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Хятадын эдийн засаг хурдтай өсөлтөөс саарах, өөрөөр хэлбэл, 10% -аас буурч, 6%-7% болно гэж үзэхэд хүрвэл, 3-5 жилийн дараа Хятадын эдийн засаг 6%-7%-ийн дундаж хурдаар өсөх шатанд орно гэж төсөөлж байна. Эдийн засгийн хурдтай хөгжил саарсан ч цаашид 10-20 жил тогтвортой байх нөөц бий. Ийм урт хугацаагаар тогтвортой байж чадвал, Хятад улс дунд орлогын таагүй байдлыг амжилттай туулж, өндөр орлоготой нийгэмд шилжинэ.Энэ нь Хятадын хувьд амжилт олох дохио болно" гэжээ.

      Эдийн засгийн хурдтай өсөлт саарах явцад, Хятад улс салбаруудын өрсөлдөх чадварыг хэрхэн хэвээр хадгалах ба дээшлүүлэх бол ? энэ талаар Лю Шижинь хэлэхдээ, аж ахуйн нэгжийн хувьд одоогийн байгаа салбараа хөгжүүлэхийг чухалчлах хэрэгтэй гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, "Бидний яриад байгаа үйлдвэрлэлийг шат өгсөөх гэдэг нь гол салбараа баримтлахыг хэлж байгаа юм. Ирээдүйд Хятадын хамгийн хүчирхэг байх салбар болон аж ахуйн нэгжийн ихэнх нь одоогийн байгаа салбар, ялангуяа уламжлалт салбар болох юм. Үйлдвэрлэх аж ахуйн нэгж ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгж үйлдвэрлэлийг шат өгсөөх гэвэл гол чухал салбартаа анхаарлаа төвлөрүүлж, өөр салбарт шилжихээс болгоомжилж, ялангуяа хэлбэр өөрчлөгдөх нь өөр салбарт шилжсэнд тооцогдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй" гэжээ. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе