• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сянганы ирэх оны ажлын үүрэг хүнд байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-12-26 16:56:19

       Сянганы засаг захиргааны онцгой районы засгийн газарт тулгарч байгаа ирэх оны ажлын үүрэг асар их байна. Бүх талаас нь нэгтгэн төлөвлөж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүх талын ажлаа сайтар хангах хэрэгтэй байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 26-ны өдөр Бээжинд илэрхийллээ.

       Мөн өдрийн үдээс өмнө ерөнхий сайд Вэнь Жябао, ерөнхий сайдын орлогч Ли Кечян нарын зэрэг хүмүүс Сянганы засаг дарга Зэн Иньчуаньтай уулзжээ. 6 сарын дараа Сянганы засаг даргын албанаас чөлөөлөгдөх Зэн Иньчуаны хувьд энэ нь сүүлчийн удаа ажлаа тайлагнаж буй явдал юм.

       Ерөнхий сайд Вэнь Жябао илэрхийлэхдээ, энэ нэг жилийн турш дэлхийн эдийн засгийн сэргэлт өөдрөг бус байгаа ба Европын өрийн хямралын нөхцөлд Сянганы засаг захиргааны онцгой районы засгийн газар нэн даруй нааштай арга бодлого явуулж, банк санхүүгийн тогтвортой байдал ба эдийн засгийн өсөлтийг баталж, иргэдийн амьжиргааны чухал асуудлыг зохицуулахад нааштай нөлөөлж, Сянган болон эх газрын харилцаа, хамтын ажиллагааг улам цаашид ахиулсныг төв засгийн газар бүрэн үнэлж байна гэжээ.

       Вэнь Жябао онцолж хэлэхдээ, засаг даргын үүрэгт ажлын хугацаа дуусахад 6 сар үлдээд байна. Энэ хугацаанд эдийн засгаа хөгжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулан, алс хэтийн хөгжлийн үүднээс идэвхтэй төлөвлөн, Сянганы олон улсын банк санхүүгийн төвийн байр суурийг бэхжүүлж, Сянганы тогтвортой хөгжилд бат бэх үндэс суурь тавихын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэжээ. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе