|
|
||
2012 онд Төвд 1 тэрбум 100 сая юаниар 1000 засаг захиргааны тосгоны амьдрах орчны бүтээн байгуулалтыг биелүүлж, Төвдийн хөдөө орон нутгийн малчин тариачны оршин амьдрах орчинг сайжруулна гэжээ.
ТӨЗР-ны намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Чуаньгүө Төвдийн эдийн засгийн ажлын хурал дээр хэлэхдээ, ирэх онд Төвд тариачдын номын өрөө байгуулах, соёл спортын нэгдсэн бүтээн байгуулалт, тосгоны эмчилгээний тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, нарны эрчим хүчний нийтийн гэрэлтүүлэг, хөдөө тосгоны зам харилцааны бүтээн байгуулалт зэрэг 10 төсөл дээр түлхүү ажиллаж, хөдөө тосгоны амьдрах орчинг сайжруулна гэжээ.
Өнөөгийн байдлаар, Төвд район 1500 засаг захиргааны тосгонд иргэдийн оршин амьдрах орчинг сайжруулах байгуулалт хийгээд байна. 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Төвд нийт районы 5400 гаруй засаг захиргааны тосгоны оршин амьдрах орчинг сайжруулах ба нэгдсэн цэгцлэлт хийхээр төлөвлөөд байна. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |