• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын гэр бүлийн 70% нь аз жаргалтай амьдарч байна гэж үзлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-12-26 16:27:18

      Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн саяхан гаргасан нэгэн судалгааны дүнгээс үзвэл, Хятадын гэр бүлийн 70% нь аз жаргалтай амьдарч байна гэж үзэж байгаа юм байна.

      Уг судалгаанд дурдсанаар, "Гэрийн хүмүүс эрүүл энх ", "Эцэг эхтэйгээ эвсэг, элбэрэлтэй", "Хөршүүдтэйгээ нийцтэй ", "Дунд зэргийн орлоготой "гэр бүлийг бусад гэр бүлээс илүү жаргалтай гэж Хятадын иргэд үзэж байна. 30-34 насны хүмүүсийн гэр бүл хамгаас жаргалтай байгаа бөгөөд эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү гэр бүлийн аз жаргалыг мэдэрч байдаг. Гэрлэлтийн байдлаас үзвэл, гэрлэсэн хүмүүс нь гэр бүлийн аз жаргалыг илүү мэдэрч байгаа аж. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе