|
|
||
Хятадын Сангийн сайд Ше Сюйрэнь 25-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ирэх онд Хятад санхүүгийн бодлогоор иргэдийн амьдралыг сайжруулахад шинэ үр дүнд хүрэхийг баталгаажуулж, ард түмнийг баяжуулахаар чармайна гэжээ.
Тэрээр мөн өдөр болсон Хятадын санхүүгийн ажлын нэгдсэн хурал дээр ингэж хэлжээ. Хятадын санхүүгийн зарлага сүүлийн жилүүдэд ардын амьжиргааны салбарт илүү анхаарч, энэ байдал ирэх онд улам нэмэгдэх юм. Ирэх онд Хятад улс аж ахуйн нэгжийн ажилтнуудын цалингийн хэвийн нэмэгдэл болон төлбөрийн баталгааг бий болгохыг дэмжиж, хот суурины иргэд, ялангуяа дундаас доош орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ. Хятад улс ирэх онд мөн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, орон сууц зэрэг салбарт үзүүлэх санхүүгийн нөхөн олговор зэргийг улам нэмэгдүүлнэ гэж Ше Сюйрэнь хэлжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |