• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын үйлдвэрлэсэн "Хамгийн өндөр хурдтай туршилтын галт тэрэг" Чиндаод тодорлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-12-26 16:34:21

       Хятадын " Хамгийн хурдан туршилтын галт тэрэг" 25-ны өдөр Хятадын зүүн хэсгийн далайн хот болох Чиндаод тодорлоо. Энэ нь Хятад улсын хурдны галт тэрэгний алсын хараатай судалгаа эхний амжилтанд хүрснийг харуулж байна.

       Сурвалжид тэмдэглэхдээ, шинэ техник, шинэ материал, шинэ бүтээгдэхүүний туршилтын тавцан болсон энэхүү галт тэрэг 6 цуваатай, бүгд хөдөлгүүрт галт тэрэг юм. Энэхүү туршилтын тэрэг Хятадын хурдны галт тэрэгний үндэсний төслийн туршилтын олон төрлийн машины туршилт хийх, хөдөлгөх хүчний судлал, таталтын хүч, сүлжээ зэргийн туршилт хийх, ялангуяа өндөр хурдны нөхцөлд хөдөлгөж гулгуулах туршилт хийх, системийн аюулгүй байдал, баталгаат чанар болон бүх төрлийн чадавхын үзүүлэлтийг бүрэн тодруулах хэрэгтэй юм. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе