|
|
||
Хятадын ТӨЗР-ны эдийн засгийн ажлын хуралдаанаас сэтгүүлчийн авсан мэдээгээр, 2012 онд Төвд дэлхийн дээврийн хамгийн өндөрт байрлах Начүйгийн онгоцны буудлыг байгуулах юм байна. Энэ нь Төвдийг хамарсан стерео зам харилцааны сүлжээ нэн төгөлдөржиж байгааг харуулж байна.
Начүйгийн онгоцны буудал далайн төвшнөөс 4436 метр өндөрт баригдаж, одоохондоо дэлхий дээр далайн төвшнөөс хамгийн өндөрт байгаа Төвдийн Чан Дү Банда онгоцны буудлаас 102 метр өндөрт байх болно. Эзлэх талбай нь 250 га орчмын онгоцны буудал байгуулахаар анх алхам шийдээд байна.
Дэлхий дээр нислэгийн бэрхшээл хамгийн ихтэй Линь-зэ онгоцны буудал үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа тул дахин Лхасын хамгийн хол А-ли онгоцны буудал үйл ажиллагаагаа эхлэх хүртэл, газрын энергиэр гол болгож, нарны энергиэр тусламж болгосон эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалсан Шигазын онгоцны буудлаас ирэх жил ажлаа эхлүүлэх гэж байгаа Начүй онгоцны буудлууд дараалан багуулагдаж, Төвдийн 7 хотыг хамарсан онгоцны буудлууд нь зам харилцааг нэн их ахицад хүргэх юм байна. \Рэнчинсоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |