|
|
||
Хятадын Биеийн тамир спортын үндэсний ерөнхий газар 12-р сарын 31-ний өдөр нийтэлсэн нийтлэлдээ, 2011 онд Хятадын баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон дэлхийн цомын тэмцээнд нийт 138 удаа түрүүлж, 8 төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон байна гэж тэмдэглэжээ.
Хятадын Биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын нийтэлсэн тайланд тэмдэглэхдээ, 2011 онд Хятадын баг тамирчид 24 том төрлийн дэлхийн авараг шалгаруулах болон дэлхийн цомын ерөнхий шувтаргын тэмцээд нийт 138 удаа түрүүлж, 4 тамирчин болон 1 баг 8 удаа 8 төрөлд дээд амжилтыг эвдэж, үүнд 3 тамирчин нь 3 удаа 3 төрлийн Олимпийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
БНХАУ байгуулагдсанаас хойш, 2011 оны 12-р сарын 20-ны өдөр хүртэл, Хятадын 2671 тамирчин дэлхийн аварга болж, 1236 удаа дэлхийн дээд амжилтыг эвджээ. Өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, 2011 оны 12-р сарын 20-ны өдөр болтол, Хятадын 2645 тамирчин дэлхийн аварга болсон болно. энэ нь Хятадын тамирчдын дэлхийн аварга авсан нийт тооний 99%-ийг эзэлж байна. Мөн 1062 удаа дэлхийн дээд амжилтыг эвдсэн нь Хятадын тамирчдын энэ төрлийн амжилтын 86%-ийг эзэлж байна. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |