|
|
||
Шинэ он гарах үеэр БНХАУ-ын дарга Хү Жиньтао, ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев нар 12-р сарын 31-ны өдөр харилцан шинэ оны баярын цахилгаан илгээжээ.
Дарга Хү Жиньтао баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, өнгөрсөн онд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Оросын харилцаа тал бүрээр түргэн хөгжиж баялаг үр дүнтэй болсон байна. Шинэ нэгэн жилд хоёр талын хамтаар тогтоосон ирээдүйн 10 жилийн хоёр орны харилцааны хөгжлийн зорилт чиглэлийн дагуу олон салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хоёр орны эрх тэгш харилцан итгэлцэл, харилцан дэмжлэг, хамтын цэцэглэл хөгжил, үеийн үед найрсаг байх тал бүрийн стратегийн хамжилцсаны түншийн харилцааг гүнзгийрүүлэн хоёр орон хоёр ард түмэнд нэн сайнаар буян эдлүүлэхийн төлөө Оросын талтай үргэлжлэн хамтаар чармайхад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Медведев баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, 2012 онд Орос Хятад хоёр орон хоёр ард түмэнд буян эдлүүлж, олон улсын тогтвортой аюулгүй байдлыг хамгаалахад тал бүрээр хамтран ажиллах харилцаанд шинэ боломж авчрах болно гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |