|
|
||
Шинэ жил болохоос өмнөхөн, Хятад улсын дарга Хү Жиньтао 12-р сарын 31-ны өдөр Хятадын Олон Улсын Радио, Ардын Төв Радио, Төв Телевизээр "Дэлхийн энх тайван, хөгжилд хамтаар тус дөхөм үзүүлье" гэсэн гарчигтай шинэ жилийн баярын үг хэлсэн байна. Одоо та бүхэнд энэхүү баярын үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Эрхэм хатагтай нар, ноёд, нөхөд, найз нар аа:
2012 оны шинэ жилийн хонх удахгүй дуугарах гэж байна. Хуучин жилээ үдэж шинэ жилээ угтаж байгаа энэхүү баяртай сайхан мөчид, Хятадын Олон Улсын Радио, Ардын Төв Радио, Төв Телевизээр дамжуулан, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Шянганы Засаг Захиргааны Онцгой Районы ах дүү нар болон Аомнийн Засаг Захиргааны Онцгой Районы ах дүү нар, Тайваний эх орон нэгтэй ах дүү нар болон хилийн чанад дахь Хятадын харьяат нар, дэлхийн олон орны найз нөхдүүдэд хандан шинэ жилийн ерөөл дэвшүүлж байгаадаа би маш баяртай байна.
2011 он бол Хятад улсын "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаа эхэлсэн жил юм. Олон улсын ээдрээн будлиантай өөрчлөлт ихтэй байдал болон дотоодын өөрчлөлт хөгжил тогтвортой байдлын бэрх хатуу хүнд үүрэгт тулгарч байсан байдалд, Хятадын ард түмэн сэтгэл санаа нэгтэйгээр хүч хамтран зоригтой урагшилж, өөрчлөлт нээлт болон социалист орчин үеийн байгуулалтаа үргэлжлэн ахиулж, эдийн засгийн тогтвортой, нэлээд түргэн өсөлтийг хэвээр хадгалан, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах талаар шинэ шинэ ахиц дэвшилд хүрсэн юм. Хятад улс олон оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэлхийн эдийн засгийн өсөлт болон санхүүгийн тогтворжуулах, дэлхийн эдийн засгийн ажлын удирдлагыг сайжруулах, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулах зэрэг олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, хүн төрөлхтний энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулсан байна.
Шинэ нэгэн жилд бид Хятадын онцлогтой социализмын агуу их далбааг өндөрт өргөж, Дэн Сяопингийн онол болон 'Гурвыг төлөөлөх' чухал үзэл санаагаар удирдамж болгон, шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг хэвээр хадгалах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх, инфляцын урьдчилсан төсөөллийн удирдлагыг эрчимжүүлэх хоорондын харилцааг цаашид сайтар шийдэж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлт болон эдийн засгийн бүтцийн тохируулалтыг түргэн ахиулж, ард иргэдийн амьжиргааг эрчтэй баталгаажуулж сайжруулах бөгөөд эдийн засаг нийгмийн хөгжлийн сайн сайхан хандлагыг бэхжүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллах болно. Бид 'Нэг орон хоёр систем', 'Шянганчууд Шянганаа удирдах', 'Аомэнчууд Аомниэ удирдах', дээд хэмжээнд өртөө засах чиг шугам баримтлан, Шянганы ах дүү нар, Аомэний ах дүү нартай хамтран чармайж, Шянган Аомэний хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг хангана. Бид 'Энх тайван нэгдэл, нэг орон хоёр систем'-ийн чиг шугам баримталж, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг үргэлжлэн ахиулж, Хятадын үндэстнүүдийн ард түмний язгуур ашиг сонирхлыг хамгаалж, Тайваний хоолойн хоёр эргийн ах дүү нарын хамтын ашиг сонирхлыг нэмэгдүүлнэ.
Энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа бол цаг эриний уриа дуун мөн бөгөөд тэр нь олон орны ард түмний хамтын ашиг сонирхлыг төлөөлж байгаа юм. Одоо, дэлхийн олон туйлт хөгжил, эдийн засгийн даяаршил гүнзгийрэн, олон орон хоорондын түшилцэн орших байдал өдөр ирэх тусмаа гүнзгийрч байна. Гэвч дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тогтворгүй чанар, тодорхой бус чанар дээшилж, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудал байн дахин гарч байгаагийн улмаас дэлхийн энх тайван, хөгжил шинэ шинэ боломж сорилтуудад тулгарч байна. Хятад улс үргэлжлэн дэлхийн энх тайван байдлыг хамгаалах, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх дипломат бодлогын зорилт тавин ажиллаж, бие даан эзэн мэдсэн энх тайванч дипломат бодлого баримтлан, энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, харилцан ашигтай хамтаар хожих нээлттэй стратегийг эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр, олон оронтой найрсгаар харилцан, харилцан ашигтай хамтран ажиллаж, дэлхий нийтийн чанартай асуудлыг зохицуулах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно.
Олон орны ард түмэн сэтгэл санаа нэгтэй хамтран зүтгэж, жаргал зовлонгоо хамтатган ажилладаг л юм бол, бид урагшлах зам дахь бэрхшээл саад, эрсдэлүүдийг лавтай ялан давж, урт хугацааны энх тайван, хамтаар хөгжин цэцэглэсэн эвсэг зохицонгуй дэлхий ертөнцийг бүтээн байгуулах аян замналын явцад байнга шинэ шинэ алхмуудыг хийнэ гэдэгт би итгэж байна.
Хамгийн сүүлд би Бээжингээс та бүхэнд шинэ жилдээ аз жаргалтай, амар амгалан явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |