• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өндөр насны асрамжийн арга хэлбэрийн судалгааны хурал Бээжинд болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-12-31 17:48:03

  "Өндөр насны олон ургалч асрамжийн арга хэлбэр болон санхүүжилтийн эх үүсвэрийг зохицуулах арга хэмжээний тухай судалгааны бага хурал" 30-ны өдөр Бээжинд болов. Иргэдийн өндөр насны асрамжид онолын нэн нааштай үндэс суурь болон сонголт олгохын тулд, хуралд оролцсон удирдах хүмүүс болон мэргэжилтэн нар Хятадын өндөр насны асрамжийн олон ургалч болж байгаа, тэрчлэн санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа зүйлийг зохицуулах арга хэлбэр зэрэг сэдвээр гүнзгий судалгаа шинжилгээ хийсэн байна.

   Эдүгээ, өндөр насны асрамжийн асуудал нь Хятад улсын иргэдийн амьжиргааны хамгийн тулгам чухал асуудлын нэг болоод байна. Хүн амын хөгшрөлт бол 21-р зууны даяарчилсан чанартай хүнд асуудал байж, холбогдох тоо баримтад харуулснаар, 2010 онд зөвхөн Хятад улсад гэхэд 60 гарсан насны хүний тоо нь 174 саяд хүрч, нийт хүн амынхаа 12.8%-г эзэлсэн бөгөөд 2030 он гэхэд Хятад улс хүн амын хөгшрөлтийн оргил үедээ хүрэх юм байна.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе