• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2012 оны шинэ жилийн эхний өдөр галт тэргээр зорчсон байдал тогтвортой эмх журамтай байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-01-02 16:15:06

          Хятадын Төмөр Замын Яамны 2-ны өдөр мэдээлснээр, 2012 оны шинэ жилийн эхний өдөр бүх Хятадын хэмжээнд галт тэргээр нийт 5 сая 960 мянган зорчигч аялсан байна. Төмөр замын салбарынхан зорчигч тээврийн галт тэрэг 3579 удаа аялуулжээ. Хүмүүсийн галт тэргээр аялсан тооны нэмэгдэл тогтвортой, зорчигч тээврийн галт тэрэг хүлээсэн, галт тэргэнд суусан байдал ч эмх журамтай байна.

          Галт тэрэгний тасалбар зарж байгаа байдлаас үзвэл, 1-р сарын 2-ны өдөр бүх Хятадын хэмжээнд галт тэргээр зорчсон хүний тоо огцом нэмэгдээгүй бөгөөд дунд, ойр зайн зорчигчид зонхилж байжээ.

          Интернетийн сүлжээнээс галт тэрэгний тасалбар худалдан авах үед тасалбар захиалж чадаагүй боловч мөнгөө буцааж авч чадахгүй хаагдсан байдал гарсантай холбогдуулан зорчигчдын ирүүлсэн саналын тухай төмөр замын салбарынхан тайлбарлаж хэлэхдээ, иймэрхүү байдал гарсан нь голцуу интернетийн сүлжээгээр тасалбар худалдан авах нь зохих цагийн хязгаартай, эрхбиш 30 минутын дотор дуусгах хэрэгтэй байдаг. Хэрэв энэ цагаас давах юм бол, тасалбар зарах системд буцан орж, тасалбар захиалж чадахгүй, мөнгөө ч буцаан авч чадахгүй хаагдах байдал гарна. Холбогдох тогтоолын дагуу, банк ажлын 15 өдөрт багтаан захиалгын мөнгийг нь зорчигчийн тасалбар захиалдаг дансанд буцаан шилжүүлж өгөх болно гэжээ. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе