• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төв засгаас Шянган Аомэний зах зээлийг баталж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-01-02 16:40:54

    Шинэ жил, цагаан сарын үеэр Шянган Аомэний амьдралын хэрэглээний зүйлсийн шаардлага илэрхий нэмэгдэж, хэрэгцээг хангах дарамт нэмэгдэх болно. Сүүлийн өдрүүдэд төвийн нэгдэлтэй тохируулалтын дагуу, Худалдааны Яам, Гаалийн ерөнхий газар, Чанарын шалгалтын систем зэрэг салбарууд арга замаа ихээр нэмэгдүүлэн, чанар болон хэмжээг баталж, Шянган Аомэньд хангах бараа нэвтрэхийг дөхөм болгож, эдгээр бараанд хижиг өвчний шалгалт хийх болон иймэрхүү эрсдэлийг урьдчилан мэдэгдэх ажлыг сайтар хийж байна.

    Гаалийн ерөнхий газрын мэдэгдсэнээр, Шянган Аомэньд газар тариалангийн бүтээгдэхүүн болон ундны усаар хангахын тулд боомтоор түргэн нэвтрэх үйлчилгээ хангана. Бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлыг баталсан нөхцөл байдалд импортлогч бизнесмен эх газрын газар тариалангийн бүтээгдэхүүн хангаж байгаа зах зээлийн тухай мэдээллийг эзэмшихэд нь нааштай тусалж, энэ талын ажилд дөхөм үзүүлнэ гэж Чанарын хяналт шалгалтын газар илэрхийлсэн байна.

    Одоогийн байдлаар эх газраас Шянган Аомэньд хангаж байгаа газар тариалангийн бүтээгдэхүүн, ус цахилгаан хий зэргийн амьдралын хэрэглээний зүйлсийн хангалт тогтвортой, эмх журамтай, чанар сайтай, гүйцэд, үнэ ханш нь тогтвортой байж, Шянган Аомэний засгийн газраас иргэдийн амьдралыг сайжруулахад нь хүчтэй тусламж үзүүлж байна. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе