|
|
||
Бээжинд метроны 3 шинэ шугам 2011 оны 12-р сарын 31-ний өдөр албан ёсоор ашиглалтад орсноор, Бээжингийн метроны шугам 15 болж, нийт урт нь 372 км болжээ. Уг гурван шугамыг ашиглалтад оруулснаар зорчигчдод дөхөм үзүүлж, Бээжингийн зам харилцааны дарамтыг зохих хэмжээгээр бууруулжээ.
Бээжингийн метроны эрхлэлтийн компанийн хэвлэлийн төлөөлөгч танилцуулж хэлэхдээ, одоо Бээжингийн метроны шугам өдөрт давхардан тоогоор 6 сая 200 мянган зорчигч зөөвөрлөж, оргил үедээ 7 саяас давж байна, уг гурван шугам ажилласнаар Бээжингийн метрогоор зорчигчдын тоо өдөрт давхардсан тоогоор 300 мянгаас 500 мянгаар нэмэгдэх болно гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |