|
|
||
Бээжингийн Худалдаа мэдээллийн төв 3-ны өдөр гаргасан бүртгэлээр, шинэ жилийн баярын амралтын 3 өдрийн хугацаанд Бээжингийн гол гол худалдаа үйлчилгээний аж ахуйн нэгжийн орлого 2 тэрбум 650 сая юанийг давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.4 хувь өссөн бол түүний дунд алтны зах зээл хамгийн эрчтэй байлаа.
Эх сурвалжид мэдээлснээр, Бээжин хотод алтны үнэ буурснаас алт худалдан авагчид олширч, Бээжингийн нэртэй хэдэн алт мөнгөний тусгай дэлгүүр энэ 3 өдрийн худалдсан алтны хэмжээ 54.4 хувиар өсжээ. Үүнд Бээжин хотын "хамгийн нэртэй" Цай Ши Көү их дэлгүүр шинэ оны анхны өдөр 200 сая гаруй юанийн алтны борлуулалт хийж, түүхийн шинэ амжилт тогтоожээ. \Алтанхуар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |