• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ жилийн баярын амралтаар Бээжингийн жуулчлалын орлого 20 хувиар өсжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-01-04 11:15:06

       Шинэ жилийн баярын амралтаар Бээжингийн жуулчдын тоо ба аялал жуулчлалын нийт орлого 20 хувиар өсөж, 2012 оны аялал жуулчлал өөдрөг өрнүүн эхэлжээ.

       Бээжин хотын Аялал жуулчлалын хөгжлийн хорооны гаргасан тоо бүртгэлээр, шинэ оны эхний 3 өдөрт Бээжин хот давхардсан тоогоор дотоод гадаадын 1 сая 620 мянган жуулчныг хүлээн авч, нийт орлогын хэмжээ 772 сая юанийг давжээ. Үүнд Бээжингийн хотын дүүргийн аялал жуулчлал харьцангуй их өсөж, давхардсан тоогоор нийт 280 мянган хүн хүлээн авч, нийт орлого нь 21 сая юанд хүрчээ. Цанаар гулгах, хөдөө тосгоноор аялах зэрэг жуулчлалын хөтөлбөр нь жуулчдад таалагдаж байлаа.

      Түүнчлэн шинэ жилийн баярын үеэр Бээжин хотын музей зэрэг үзвэрийн цэг, үзэмжит газар, түүхийн дурсгалт газруудаар жуулчилсан хүний тоо ч тодорхой хэмжээгээр нэмэгдлээ. \Алтанхуар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе