|
|
||
Хятадын худалдааны сайд Чэн Дэмин 5-ны өдөр болсон бүх Хятадын худалдааны ажлын зөвлөлгөөн дээр хэлэхдээ, 2011 оны Хятадын импорт экспортын нийт хэмжээ 3 триллион 600 тэрбум ам долларт хүрч, 20% гаруйгаар нэмэгджээ. Үүний зэрэгцээ худалдааны ашиг үргэлжлэн буурч, 160 тэрбум ам доллар орчимд хүрч, худалдааны ашгийн үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1%-аас 2% орчим болтол буурах төлөвтэй байна гэжээ.
Чэн Дэмин хэлэхдээ, 2011 онд Хятад улс экспортын татварын буцаан олгох болон боловсруулах худалдааны бодлогын тогтвортой байдлыг хэвээр хадгалж, экспортын итгэмжийн зээл болон итгэмжийн даатгалыг дэмжиж, олон улсын худалдааны юанийн тооцоог ахиулж, аж ахуйн нэгжийн уламжлалт зах зээлээ бэхжүүлэхийг дэмжиж, шинэ зах зээлийг нээж, гадаад худалдааны тогтвортой тэнцвэртэй хөгжлийг биелүүллээ.Үүний зэрэгцээ импортыг ахиулж, импортыг дөхөмчилж, өргөн нэр төрлийн барааны импортын хэлэлцээг боловсронгуй болгож, импортын цар хүрээ өргөжиж, бүтэц нь шилдэгжлээ гэжээ./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |