• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс эдийн засгийн тогтвортой хөгжлийг чухалчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-01-05 16:49:58

         2012 онд Хятадын эдийн засаг ямар байх бол? Эдийн засагчид тус радиогийн сурвалжлагчдад хариулж хэлэхдээ, 2012 онд дотоод, гадаадын эдийн засгийн байдал ээдрээтэй, олон талын сорилт нүүрлэж байгаа тул эхний 3 сард эдийн засгийн тогтвортой хөгжлөө батлах нь тэргүүн чухал үүрэг болох юм. Харин ардын амьдралыг баталгаажуулан сайжруулахад илүү хүч тавин, хот суурины иргэд, ялангуяа бага орлоготой хүмүүсийн орлогыг зохистой нэмэгдүүлэх нь иргэдийн амьжиргааны салбар дахь хөрөнгө оруулалт болон хэрэглээг дээшлүүлэх юм гэжээ.

         Чинхуа их сургуулийн Хятад болон дэлхийн эдийн засгийн судалгааны төвийн мэргэжилтэн Юань Ганминь хэлэхдээ, 2012 оны хамгийн чухал үүрэг бол эдийн засгийн өсөлтөө сааруулахгүй байх явдал юм. Үүний тулд гадаад эдийн засгийн үзүүлэх нөлөөг бууруулах, эдийн засгийн өөрийн шинэ өсөлтийг бий болгох хэрэгтэй юм. Эдийн засгийн өнөөгийн тогтвортой байдал болон ирээдүйн урт хугацааны хөгжлийн стратегиас үүдэн, инфляцыг тогтоон барьж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хэвээр хадгалах талаар анхаарах шаардлагатай байна. Урт хугацааны хөрөнгө оруулалтын талд эдийн засгийн тогтвортой өсөлтийг батлах дэд бүтцийн байгуулалтад илүү хүч тавих хэрэгтэй. 2012 оны эхний 3 сард эдийн засгийн тогтвортой хөгжлөө батлах нь тэргүүн чухал үүрэг болгон, дараагийн 6 сард эдийн засгийн өсөлтийн өөрчлөлтөд хандан шинэ тохируулалт хэрэгжүүлж, өсөлтийн явцад барааны үнийг тогтворжуулан, эдийн засгийн бүтэцдээ зохицуулалт хийх хэрэгтэй гэжээ.

         Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн эрдмийн зөвлөлийн гишүүн, эдийн засгийн ухааны зөвлөлийн эрхлэгч Цэнь Жягүй хэлэхдээ, 2012 онд Хятадын эдийн засагт нүүрлэж байгаа эдийн засгийн хэлбэр 2011 оныхоос их өөр байх болно гэсэн бөгөөд 2012 онд эдийн засгийн өсөлтийн хэмжээ зохих хэмжээгээр саарсны үндсэн дээр, эдийн засгийн өсөлтийн хурдаа тогтворжуулж, инфляцыг цаашид тогтоон барихын зэрэгцээ эдийн засгийн бүтэцдээ зохицуулалт хийх явцаа эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

         2011 онд Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт 5-р сараас эхлэн шинэ дээд тэмдэглэлд хүрч, 7-р сар гэхэд өнгөрсөн оны мөн үеийнхээс нэгэнт 6.5%-р нэмэгдэж, ойрын 37 сарын шинэ дээд тэмдэглэлд хүрчээ. Хятад улс валют болон бодлогын арга хэмжээгээр барааны үнийг тогтвортой байлгаж чадлаа. 2011 онд Хятадын Төв Банк хадгаламжийн нөөцийн хэмжээг 12 удаа өсгөж, хүүг 5 удаа нэмжээ. 11-р сарын статистикаас үзвэл, оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал өсөлтийн хэмжээ нь 4.2%-р буурч, 4% орчимд хүргэх оны эхний зорилттойгоо ойртсон байна.

         Эдийн засгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, өнөөгийн үнийн хэмжээ алгуурхан буурч байгаа нь инфляцыг эхэлж тогтоож чадсаныг харууллаа. Гадаад эдийн засгийн орчин өөрчлөгдсөнөөс Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарч, Хятадын эдийн засаг элгээрээ хэвтлээ гэсэн таамаглал ч гарч байжээ. Олон улсын эдийн засгийн орчин дахь тогтворгүй байдал улам нэмэгдэн, дэлхийн эдийн засгийн хямрал нэлээд урт хугацаанд үргэлжлэх болно.Энэ нь Хятадын экспортод нөлөөлөх тул Хятадын дотоод хэрэглээ болон хөрөнгө оруулалт нэмэгдэх хэрэгтэй гэж Эдийн засгийн салбарынхан тооцоолж байна.

         Харин сайн чимээ гэвэл Хятад улс 2011 оны сүүлчийн хагас жилээс эхлэн татварыг бууруулах, чөлөөлөх, буцаах зэрэг арга хэмжээ авч, санхүүгийн зардлаа нэмэгдүүлж, орлогоо бууруулжээ. Оны сүүлд болсон төвийн эдийн засгийн ажлын хурлаас, 2012 оны эдийн засаг тогтвортой хөгжлийг эрэлхийлж, санхүүгийн идэвхтэй бодлого болон валютын зохистой бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлнэ гэж тодорхойлжээ. Дотоод эрэлт хэрэгцээ, ялангуяа хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлж, хот суурины иргэд, тэр тусмаа бага орлоготой иргэдийн орлогыг зохистой нэмэгдүүлэн, ажил үйлс эрхлэх, эм эмнэлэг, нийгмийн даатгал, баталгаат орон сууц зэрэг иргэдийн амьжиргааны асуудалд хүч тавьж, дэд бүтцийн олон нийтийн үйлчилгээг эрчимжүүлнэ гэж төвөөс заасан байна.

         2012 онд Хятад улс дотоод эрэл хэрэгцээгээ нэмэгдүүлж, иргэдийн амьдралын баталгаа болон иргэдийн амьдралыг сайжруулах талын зардлаа үргэлжлэн нэмэгдүүлэх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе