• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монгол 2012 онд өндөр зэрэглэлийн дунд сургуулийн шатны төлбөргүй сургалтыг бүх талаар хэрэгжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-01-06 09:54:52

              Өвөр Монголын Өөртөө Засах Район шинэ нэг жилийн ажлын төлөвлөгөөндөө, 2012 он гэхэд өндөр зэрэглэлийн дунд сургуулийн шатны төлбөргүй сургалтыг бүх талаар хэрэгжүүлж, товлосон зорилтоо нэг жилийн өмнө биелүүлнэ гэж дурдсан байна.

              Өнгөрсөн нэг жилд Өвөр Монголын санхүүгээс нийт 1 тэрбум 400 сая гаруй юань гаргаж, дунд зэрэглэлийн мэргэжлийн сургуулийн сурагчид, өндөр зэрэглэлийн энгийн дунд сургуульд үндэстний хэлээр хичээллэж буй сурагчид болон ар гэр эв ядуу амьдралтай сурагчдаас сургалтын төлбөр хураахгүй, тэдэнд сурах бичгээр үнэ төлбөргүй хангах бодлого хэрэгжүүлсэн байна.

             Одоо, Өвөр Монголд өндөр зэрэглэлийн дунд сургуулийн шатны сурагчид 900 мянга шахам байна. Үүнд өндөр зэрэглэлийн энгийн дунд сургуульд 520 мянган сурагч, дунд зэрэглэлийн мэргэжлийн сургуульд 370 мянга сурагч суралцаж байна.

             Холбогдох салбараас сурвалжлагчийн мэдээлснээр, өндөр зэрэглэлийн дунд сургуулийн шатны төлбөргүй сургалтыг түгээмэлжүүлэх ажлыг түргэтгэхийн зэрэгцээ, Өвөр Монгол 2012 он гэхэд өндөр зэрэглэлийн дунд сургуулийн сурагчийн хүн тутмын дундаж зардлыг 5500 юань байснаас нь 7400 юань болгон нэмэгдүүлж, сургуулийн өмнөх насны сургалтыг түргэн хөгжүүлэн, шян суурин сумны албаны эрхлэлттэй хүүхдийн төв цэцэрлэгийн байгуулалтын төсөл болон төв баруун нутгийн сургуулийн өмнөх насны үеийн сургалтын үндэсний төслийн туршилтын цэгийн ажлыг зохион явуулах юм байна. \О.Дарамбазар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе