|
|
||
Ганьсу мужийн Ганьнаний Төвд үндэстний өөртөө засах жөү 5-ны орой Бүх Хятадын УТЗЗ-ийн хурлын тангхимд баяр талархлаа илэрхийлэх тайлан тоглолт хийсэн байна. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Жя Чин-линь энэхүү арга хэмжээнд оролцсон бөгөөд тоглолтыг сонирхжээ.
2010 оны 8-р сарын 8-ны өдөр, Ганьнань жөүгийн Жөүчүй сянь түүхэнд ховорхон тохиолддог уулын үерийн улмаас болсон хөрсний гулгалт, шавар шорооны том урсгалд дайрагдсан юм. Үүнд бүх Хятадын ард түмний дэмжлэг туслалцаагаар, Ганьнань үндэстний ард түмэн нэгэн сэтгэлээр нягтран нэгдэж, гамшгаас аврах болон гамшгийн дараах сэргээн босголтын ажилдаа шамдсанаар маш их амжилтанд хүрсэн байна. Нийгмийн олон этгээдийнхний Ганьнаний үндэстнүүдийн ард түмэнд үзүүлсэн хайр халамжид хариу талархлаа илтгэж, шинэ жилийн үеэр, Ганьнань жөүгийнхэн баяр талархал, өлзий дэмбэрэл, аз жаргал сэдэвтэй Төвд үндэстний онцлог шинжийг харуулсан концерт бэлтгэж, нийслэл Бээжинд ирж тайлан тоглолт хийсэн байна.
Ганьнань жөүгийн өргөн олон боловсон хүчин ард түмэн хөгжлийн нөхцөл боломжийг ашиглан, орон нутгийн онцлогоор гол болгож, ардын амьжиргааг сайжруулан, гамшгийн дараах сэргээн босголтын ажлаа түргэтгэснээр, олон төрлийн ажлууд урагштай хөгжиж чадсан байна. \Рэнчинсоо орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |