![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Лю И-Нань 5-ны өдөр хуралдсан цагаан сарын зам тээврийн тухай бүх Хятадын хэмжээний теле хурал дээр хэлэхдээ, олон газрын холбогдох байгууллагууд цагаан сарын хугацааны зам тээврийн аюулгүй байдлыг ажлын гол чухал тал болгож, аюулгүйн удирдлагаа эрчимжүүлэн, аюулгүйн хариуцлага хүлээлгэх механизмыг нухцтай хэрэгжүүлж, осол аваар гарахыг эрс шуурхай тогтоон барих хэрэгтэй гэжээ.
Үйлчилгээ үзүүлэх төвшнөө дээшлүүлж, зорчигчдод төхөм тус болж, тэдний эрэлт шаардлагыг хангахыг чухалчлан, үйлчилгээний арга барилдаа шинийг санаачлан, чанарыг дээшлүүлэхийг тэрээр зам тээврийн ажил хариуцсан байгууллагуудад шаарджээ.
Тооцоолсноор, 2012 оны цагаан сарын үеэр, Хятадын хэмжээнд давхардсан тоогоор нийт 3 тэрбум 100 сая хүн төмөр зам болон авто замаар зорчих магадлалтай юм байна.
Хятадын цагаан сар нь дэлхийн хамгийн том цар хэмжээ бүхий хүн амын хөл хөдөлгөөнтэй цаг үе хэмээн нэрийдэгдсэн байдаг. Зорчигчдод боломжийн хэрээр төхөм тус үзүүлэхийн тулд, Хятадын холбогдох салбар энэ онд интернет сайтаар билет зарахын зэрэгцээ, завшин наймаалахаас сэргийлэхийн төлөө, иргэний үнэмлэхээрээ билет худалдан авч, билет дээр нь зорчигчийн нэрийг бичих болгожээ.\Хүчитбаатар орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |