10-ны өдөр Хятадын Соёлын яам зэрэг олон салбар 2012 оны гадаадад 3-р удаагийн баяр хөөртэй цагаан сарын ажиллагааг дэлхийн 82 орон бүс нутгийн 144 хотод албан ёсоор эхлүүлжээ.
Энэ оны баяр хөөртэй цагаан сарын ажиллагаанд 300 гаруй төрлийн соёлын солилцооны ажиллагаа өрнүүлэх болно. Түүнд театрын тоглолт, уран сайхны тоглолт, өргөн чөлөөнд тойрон тоглох, үзэсгэлэн ажиллуулах, ардын зан заншлыг харуулсан тоглолт, ном бичиг худалдах зэрэг ажиллагаа өрнүүлэх болно. Улсын дотоодын төслөөс гадна, элчин сайдын яам, гадаад дахь Хятадын соёлын төв, Күнзийн дээд сургууль зэрэг байгууллага ч тухайн газар олон арга хэмжээ зохион явуулах болно. \Гэрэлт орчуулав\